Тавын даваа:Улсын шинэ начин цолтнууд төрлөө

2022-07-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Энэ жилийн наадамд 1024 бөх барилдсан юм.

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн улсын начин цолны болзол хангалаа. 

Мөн аймгийн арслан О.Цэцэнцэнгэл, аймгийн заан Э.Энх-Амгалан, аймгийн заан Б.Түвшинтөгс улсын начин цолны болзол хангалаа. 

Аймгийн арслан Э.Сумъяабат, аймгийн заан О.Түмэн улсын начин цолны болзол тус тус хангалаа.

Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл, аймгийн арслан Э.Нямаа, аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын начин цолны болзол хангалаа.

Мөн аймгийн арслан Х.Оргилболд, аймгийн харцага Б.Сосорбарам, аймгийн хурц арслан Ө.Батзул нар улсын начин цолны болзол хангаад байна.

Тодруулбал:

Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл Улсын заан М.Өсөхбаяраар тав давж, Улсын начин цолын болзлыг хангалаа.

Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгалан Улсын аварга Г.Эрхэмбаяраар,

Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Мижидсүрэн Улсын заан Ц.Одбаяраар,

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл Улсын харцага А.Цацабшираар,

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Н.Хүрэлсүх Улсын харцага Т.Баасанхүүгээр,

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, аймгийн заан Б.Түвшинтөгс Улсын харцага Ө.Даваабаатараар,

Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумъяабат Улсын начин Д.Амарсайханаар,

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн Улсын харцага Т.Бэгзсүрэнгээр,

Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл Улсын харцага Ш.Пүрэвгарьдаар,

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Ц.Бямба-Отгон Улсын харцага Х.Гантулгаар,

Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямаа Улсын заан Н.Жаргалбаяраар8

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Х.Оргилболд Улсын харцага Ц.Мөнхбаяраар,

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам Улсын начин Ж.Ням-Эрдэнээр,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзул Улсын начин Д.Хүдэрбулгаар,

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн арслан Г.Бадрах Улсын начин Ч.Батчулуунаар,

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан Б.Лхагвадорж Улсын начин Э.Ванданцэрэнгээр,

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Э.Батмагнай аймгийн арслан О.Наранбаатараар тав давж, Улсын начин цолын болзлыг хангаад байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

13 цаг 51 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

13 цаг 56 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

15 цаг 5 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

16 цаг 40 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

19 цаг 36 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин