Үндэсний сурын шилдэг эрэгтэй харваачид тодорлоо

2022-07-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Үндэсний сурын харвааны төрөлд энэ жил эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсон юм.

Ийн үндэсний сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны харваач, Монгол Улсын Гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангалаа.

Хоёрдугаар байрыг Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан эзэллээ.  Харин гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Энхтүвшин орж, Монгол Улсын гоц харваач боллоо.  

Ийн баяр наадмын үндэсний сурын шилдэг 16 харваачийг танилцуулъя.

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын баатар, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клубийн харваач, гавьяат тамирчин, Монгол улсын дархан мэргэн Ш.Даваахүү 32 оноогоор
  2. Ховд аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын баатар, “Хангарьд” спорт клубийн харваач, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр 32 оноогоор
  3. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны харваач, Монгол Улсын даян мэргэн  Ц.Баасанхүү
  4. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын баатар, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клубийн харваач, Монгол улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан 34 оноогоор
  5. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, тЕГ-ын “Эрч” спорт хорооны харваач, Монгол Улсын Гарамгай харваач Т.Очироо 35 оноогоор
  6. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын баатар, уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, “Хангарьд” спорт клубийн харваач, Монгол Улсын Гарамгай харваач Э.Гантулга 33 оноогоор
  7. Хөвсгөл аймгийн уугуул, Хэнтий аймгийн харъяат, Монгол Улсын гоц харваач Ж.Тулга 32 оноогоор
  8. Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэшл” группийн харваач, Монгол Улсын гоц харваач Н.Алтансүх 32 оноогоор
  9. Завхан аймгийн Улиастай сумын уугуул, “Хангарьд” спорт клубийн харваач, Аймгийн мэргэн, спортын мастер, Л.Эрдэнэбат 32 оноогоор
  10. Дорноговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, Дорноговь аймгийн Үндэсний сурын холбооны харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Ө.Түвшинбаяр 33 оноогоор
  11. Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хороо, “Жем интернэшл” группийн харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Н.Алтантулга 32 оноогоор
  12. Сэлэнгэ аймгийн Сант сумын уугуул, ШШГЕГ, “Сүлд” спорт хорооны харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Наранбаяр 32 оноогоор
  13.  Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Энхтүвшин 34 оноогоор
  14. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Цэцээ гүн менежментийн дээд сургуулийн харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Ж.Оюунгэрэл 32 оноогооор
  15. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харъяат, Аймгийн мэргэн, спортын мастер Л.Эрдэнэхүү 32 оноогоор
  16. Дундговь аймгийн Луус сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Отгонхүү нар 34 оноогоор шигшээ 16-д шалгарсан юм.

Гэрэл зургийг @ Р.Оюун / ЗУУНЫ МЭДЭЭ/

Эх сурвалж:www.polit.mn

 

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

44 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

44 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

44 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

44 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

14 цаг 12 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

14 цаг 17 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

15 цаг 26 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

17 цаг 0 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

19 цаг 56 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин