Б.ДАРЬСҮРЭН
Нийслэл хотын залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, дуу хөгжим сонсох, урлагийн мэдрэмж авах зэрэг олон талын үр нөлөө, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Цэгц аравт" уран бүтээлийн нэгдлээс "Хүрээ үдэш-City night" арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа аж. Их хотын залуус та бүхнийг амралтын өдрүүдэд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд тухлан саатаж, гэгээн уянгаар сэтгэлээ хөглөөрэй хэмээн урья.
Эх сурвалж: www.polit.mn