Тэцүяа Ямагами: Би Шинзо Абэд гомдсон учир санаатайгаар буудсан

2022-07-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Японы Ерөнхий сайд асан, тус улсын түүхэн дэх чадварлаг удирдагчдын нэг Шинзо Абэ өнөөдөр буудуулж, зүрх нь зогссон хэмээн “Киодо” агентлаг мэдээлэв. Тодруулбал, Абэ Нара хотын гудамжинд үг хэлж байх үеэрээ цээжин хэсэгтээ буудуулжээ. Тэрбээр их хэмжээний цус алдсан учир эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Түүний биеийн байдал маш хүнд байгааг одоогийн ерөнхий сайд Фүмио Кишида мэдээлэв. Мөн Абэг эмнэлгийн нисдэг тэргээр Нарагийн анагаах ухааны сургууль руу хүргэсэн гэж “NHK” мэдээллээ.

Шинзо Абэ ням гарагт болох дээд танхимын сонгуулийн сурталчилгаагаа хийн иргэдтэй уулзаж байх үеэрээ ийн халдлагад өртлөө. Түүнийг хоёр удаа буудсан гэмт хэрэгтэнг цагдаа нар баривчилж, бууг нь хураасан байна.

Энэ этгээд нь 41 настай Нара хотын оршин суугч Тэцүяа Ямагами хэмээх хүн гэж “NHK” телевиз мэдээллийн хөтөлбөрийнхөө үеэр мэдээлэв. Тэцүяа Ямагами нь Өөрийгөө хамгаалах хүчин буюу дэлхийн II дайны дараах Японы армийн офицер байжээ. Тэрбээр ерөнхий сайдад гомдолтой байсан учир санаатайгаар алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Японы Гал түймэр, гамшгийн удирдлагын агентлагаас мэдээлснээр Абэгийн хүзүүний баруун хэсэг болоод цээжний зүүн хэсэг нь буунд өртөж цээжнээсээ их хэмжээний цус алджээ.

Ерөнхий сайд Фүмио Кишида хэвлэлийнхэнд хандан “Шинзо Абэгийн амийг аврахын төлөө эмч нар чадах бүхнээ хийнэ. Ардчиллын үндэс болсон сонгуулийн сурталчигааны үеэр ийм хэрэг гарсан нь үнэхээр жигшүүртэй, зэрлэг үйлдэл юм. Ийм зүйлийг уучилж болохгүй” гэж ярьжээ. Тэрбээр бусад сайд нараа  Токиод цуглахыг шаардаж өнөө орой кабинетаа хуралдуулахаар болжээ.

Абэг буудуулах үеэр тэнд байсан ахлах сургуулийн хоёр сурагч “NHK”-д ярьжээ. Тэд “Бидний ард зогсож байсан ах гэнэт гарч ирээд Абэг хоёр удаа буудсан. Эхний буудалт нь тоглоомон буу шиг сонсогдсон. Нэг буудчихаад ухраад дахиад буудсан. Энэ үеэр их хэмжээний цагаан утаа гарсан” гэж ярьжээ.

Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар огцорч буйгаа 2020 оны наймдугаар сард зарласан. Түүний албан тушаалыг Засгийн газрын нарийн бичгийн дарга байсан Сүга Ёшихидэ өвлөсөн юм. Харин одоо Фүмио Кишида ерөнхий сайдаар ажиллаж байна.

Эх сурвалж:Kyodo

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

1 цаг 1 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

1 цаг 1 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

1 цаг 1 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

1 цаг 1 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

14 цаг 29 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

14 цаг 34 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

15 цаг 43 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

17 цаг 18 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

20 цаг 13 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин