Дээлтэй Монгол наадам маргааш Д.Сүхбаатарын талбайд болно

2022-07-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран  "Дээлтэй Монгол наадам"-ыг маргааш буюу долдугаар сарын 9-нд зохион байгуулах гэж байна. Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан 16 дахь жилдээ зохиож байгаа наадам Сүхбаатарын талбайд 11:40-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

Наадмын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмын хамгийн гол үйл ажиллагаа бол Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал байдаг. Нийслэлийн бүх дүүрэг, хорооны иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж оролцдог. Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ, үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна” гэв.

Гэр барьж, монгол ахуй, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэхийн сацуу 18:00-20:00 цагийн хооронд Дээлтэй диско буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болох юм.

Дээлтэй монгол наадамд 21 аймаг, 330 сумын иргэдийг оролцуулахаар урилгыг тавдугаар сард  хүргүүлжээ. Одоогийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод зэрэг аймгаас 27 иргэн оролцохоор бүртгүүлээд байна.

Энэ  тухай СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал “Манай сургууль наадмыг дэмжин, шилдгүүдийг шалгаруулах шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Энэ наадам үндэсний дээл, хувцас, өв соёлд хүндэтгэл үзүүлж байгаа арга хэмжээ болж хэвшсэн. Шилдэг дүүрэг, байгууллага, дээл урлаач, шилдэг хос, шилдэг эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, шилдэг гадаадын иргэдийг шалгаруулах юм. Шилдэг байгууллага, дүүргийг шалгаруулахдаа бүтээлч байдал, оролцоо, үндэсний дээл хувцсаараа илэрхийлж байгаа агууламжийг харгалзана. Харин иргэдэд үндэсний хувцасны иж бүрэн байдал, хувцасны талаарх танин мэдэхүйн мэдлэг зэрэг шалгуур тавина” гэсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлт болж зохион байгуулдаг энэ бага наадам нь Монгол туургатан улсуудын наадам болж өргөжин, 2019 онд тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува Улсаас иргэд ирж оролцож байсан. Тус наадмыг нийтдээ 100 мянга гаруй хүн үзэж сонирхсоноос 3000 гаруй нь гадаадын жуулчид байжээ.

Дээлтэй Монгол наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

“Дээлтэй Монгол наадам-2022” арга хэмжээний хөтөлбөр

11:40-13:30

Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал

13:30-13:10

Нээлт

Морин хуурын чуулга, Өнө уртын дууны чуулга

13:40-13:50

Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ.

13:50-14:00

Ардын урлагийн тоглолт - Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

14:00-14:25

Үндэсний хувцасны загварын үзүүлбэр

14:25-15:15

Ардын урлагийн тоглолт - Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

15:15-15:45

Шилдгүүдийг тодруулна

- Шилдэг байгууллага

-Шилдэг дүүрэг

-Шилдэг хос

-Шилдэг эрэгтэй

- Шилдэг эмэгтэй

15:45-16:00

Ардын урлагийн тоглолт - Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ

16:00-16:50

Шилдгүүдийг тодруулна

-Шилдэг хүүхэд

- Шилдэг эрэгтэй /гадаад/

- Шилдэг эмэгтэй /гадаад/

- Бүжгийн аяны шилдэг оролцогч

16:50-17:10

“Тойрон бүжиг” Намнаа хамтлаг

17:15-19:50

Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт

Дээлтэй диско

19:50-20:00

Хаалт

Эх сурвалж:www.polit.mn

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

1 цаг 15 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

1 цаг 15 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

1 цаг 15 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

1 цаг 15 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

14 цаг 43 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

14 цаг 48 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

15 цаг 57 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

17 цаг 31 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

20 цаг 27 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин