WeLoveU олон улсын байгууллага цусны донорын “Амийн хайр” хөдөлгөөн зохион байгуулав

2022-07-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Энэ сарын долооны өдөр Олон улсын WeLoveU байгууллагын гишүүд   Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв дээр донорын аян явуулжээ. Улаанбаатар дахь салбарын гишүүд, тэдний ар гэр, айл хөрш нийлсэн 100 гаруй хүн ирж уг аянд оролцсон байна. 

Цусны хомсдлын улмаас амь нас нь эрсдэлтэй өвчтөнүүдэд тусалж, цус цусан бүтээгдэхүүний хомсдлыг арилгахад хувь нэмэр оруулах зорилгоор дэлхийн дахинаа донорын үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн нэгэн байгууллага бий. Энэ бол НҮБ-ын Олон нийтийн мэдээллийн хэлтэстэй хамтран ажилладаг, Зан Гил Жа тэргүүнтэй, WeLoveU олон улсын байгууллага юм. WeLoveU байгууллага нь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал үүссэнээс үүдэн донорын тоо эрс багасаад байсан өнгөрсөн оны 9-р сард “Дэлхий дахины донорын хөдөлгөөн” амжилттай зохион байгуулж, зөвхөн Монгол улсад л гэхэд 25800 мл цус хандивласан байна.

 

Донор болж эрдэнэт хүний амь нас аврах эрхэм үйлсэд илүү олон хүн оролцохыг WeLoveU байгууллагын зүгээс уриалж байв. Оролцогчид Цусны төвийн эмч ажилчдын заавраар дугаарлан зогсож, дор бүрнээ шинжилгээ өгч, тухайн өдөр цусаа өгөх шалгуурт тэнцсэн гишүүд баяртайгаар цусаа өгч эхлэв. Өглөөний 8 цаг 30  минутаас эхэлсэн арга хэмжээ үдээс хойш 13 цагт өндөрлөв. Эл өдрийн арга хэмжээнд нийт 24000мл цус хандивлажээ.

 

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд оролцсон Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн цусны чанар аюулгүй байдлын албаны дарга А. Амарзаяа хэлэхдээ:

“Өнөөдөр манай Цус сэлбэлт судлалын үндэсний төв Олон улсын WeLoveU хөдөлгөөний гишүүдтэй хамтран цус цуглуулах ээлжит үйл ажиллагааг маш амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд маань олон улсын  WeLoveU хөдөлгөөний идэвхтэн, гишүүд, дэмжигчид мөн манай шинэ болон байнгын донорууд ирж цусаа бэлэглэсэн үйл ажиллагаа боллоо. Энэ байгууллага маань жил бүр дэлхий даяар олон улсад цусаа хандивлах аяныг зохион байгуулдаг. Манай байгууллагатай ч бас байнгын хамтран ажилладаг. Өнөөдөр ирж цусаа хандивласан нийт донорууддаа баярлалаа. Дараа дараачийн ажлуудаа ч бас хамтран зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. WeLoveU байгууллагынхандаа маш их баярлалаа” хэмээн талархлаа илэрхийллээ.

 

Мөн энэхүү арга хэмжээнд зочноор оролцсон Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа өөрийн сэтгэлийг илэрхийлэн ая дууны мэндчилгээ дэвшүүлж: “WeLoveU хөдөлгөөний Монгол дахь залуучууд бол гайхалтай сайхан хүмүүс байдаг юм байна.  Энэ залуучууд бол Монгол Улсынхаа иргэдийн төлөө донор болж цусаа өгдөг сайн хүмүүс юм аа. Дэлхийн олон улсад зохиогдож байгаа ч манай улсад ийм олон залуучууд цусаа бэлэглэн амь аварч байгаад үнэхээр их талархаж байна” хэмээжээ.

 

WeLoveU байгууллага өнгөрсөн хугацаанд Монгол орны өнцөг булан бүрд төрөл бүрийн сайн дурын ажил өрнүүлэн, хөрш нийгмийнхээ аз жаргалтай амьдралын төлөө хүчин зүтгэж иржээ. Өнгөрсөн 6-р сард Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан тэд Эрдэнэт хотын Сархиа уул болон Улаанбаатар хотын Туул голын ойр орчмыг цэвэрлэсэн байна. Тэд Богд хан уул, Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэн, Дархан хотын Хээтэй 4-2 хорооллын ойр орчимд “Цэвэр дэлхий” хөдөлгөөн өрнүүлжээ. 

 

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн номын сангийн засварын ажлыг хийж, 75-р сургуульд зурагт, принтер, самбар, номын тавиур, ном, сурах бичиг, толь бичиг зэрэг сургалтын хэрэгсэл хандивлан, сурагчдын гэрэлт ирээдүйг дэмжих зорилго бүхий сайн дурын ажил явуулжээ. Түүнчлэн тэд “Ковид-19” халдварт өвчин дэгдсэнээс хойш иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан, Эрүүл мэндийн яаманд 200 ширхэг хамгаалалтын хувцас, 5000 ширхэг KN95 маск хандивласан байна.

 

Эдгээр үйл ажиллагаа нь “Save the World” төслийн нэг хэсэг юм. Уг төслийн хүрээнд “Эх дэлхийгээ хайрлан хамгаалах (Saving the Earth)”, “Амь аврах (Saving Lives)”, “Хүн төрөлхтнийг аврах (Saving Humanity)” гэсэн гурван үндсэн хөдөлгөөн явуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG) биелүүлэх хүсэл эрмэлзэл тээж ажилладаг. Уг ажлын хүрээнд тэд Иордан дахь Сирийн дүрвэгсэд болон эмзэг бүлгийнхэн, Гондурас дахь хар салхинд нэрвэгдэгсэд, Эквадор дахь үерт нэрвэгдэгсэд гэх мэт 28 орны гамшигт өртсөн иргэдэд тусламжийн гар сунган, хоол хүнс, ахуйн хэрэглээний бараа болон вирусын эсрэг бүтээгдэхүүн хандивласан байна.

 

WeLoveU олон улсын байгууллага дэлхий дахинд байгаль хамгаалах, цус хандивлах, яаралтай тусламж үзүүлэх, ядуурал, өлсгөлөнг бууруулах, ус, ариун цэврийн байгууламжаар хангах, боловсролыг дэмжих зэрэг нүдээ олсон олон талт үйл ажиллагаа явуулдаг аж. Уг сайн дурынхан хүмүүнлэгийн үйл ажиллагаа тууштай явуулснаараа АНУ-ын ерөнхийлөгчийн Сайн дурын ажлын алтан шагнал (байгууллагад олгодог дээд шагнал, 8 удаа), БНСУ-ын Төрийн дээд одон, Камбожийн Вангийн шагнал, Перугийн Эмэгтэйчүүдийн яамны сайдын хүндэт өргөмжлөл, Олон улсын байгаль орчны “Ногоон алим” шагнал гэх мэт олон шагнал урамшуулал хүртжээ. Монгол улсад ч Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв зэрэг байгууллагуудаас хүндэт өргөмжлөл авч байжээ.

 

WeLoveYou
Tsetsegma
🇲🇳💞💞💞💞👩‍❤️‍💋‍👨👩‍❤️‍💋‍👨👩‍❤️‍💋‍👨👩‍❤️‍💋‍👨💕💕💐💐💐🌹🌹🌹
Үнэхээр бахархууштай үйлс болсон байна.Бүгдэнд нь баяр хүргэе. WELOVEU
♥️♥️♥️
Vlger jishee saixan bguulga bna bayar xvrgie sain vils delgerex boltugai
Ymar mundag ym be saihan uilstei humuus ymaa
enhee
uneheer l ach tustai uils yum
Сайхан үйлс юм аа....👍
Bolorerdene
Unexeer xair xurem saixan bna aa bayrlalaa ta bugded
Бямбасүрэн
WeLovU хөдөлгөөний хамт олон доо талархаж байна Та нар минь мундаг шүү
Saruul
Ssin uils delgereh boltugai. Bayrlalaa
Sain uils delgereh boltugai. Bayrlalaa
Eyreg setgeliig dandaa tugeej baidag ta buhenii tsaashdiin ih ajil uilsed unduruus undur amjilt husye
Oyungerel
Vneheer talarhmaar
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

1 цаг 25 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

1 цаг 25 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

1 цаг 25 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

1 цаг 25 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

14 цаг 53 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

14 цаг 58 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

16 цаг 7 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

17 цаг 42 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

20 цаг 37 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин