Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн “Бэлэн байдлын I зэрэг”-т шилжин ажиллана

2022-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Монгол түмэн цар тахлын улмаас хоёр жил наадаагүй. Өнөө жил COVID-19-ийн тархалт буурсан тул Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойг тэмдэглэхээр болсон.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн ойр орчмыг тохижуулах зэргээр цөөнгүй ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Баяр наадмыг зохион байгуулах комиссоос хийгээд буй. Жил бүр Сүхбаатарын талбайд уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг энэ жил анх удаа “Хүй долоон худаг”-т явуулах юм. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн гаралт болон цагдаагийн байгууллагаас авах арга хэмжээ бэлэн эсэх нь асуудалтай байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр “Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн “Бэлэн байдлын I зэрэг”-т шилжин ажиллана. Өмнө нь тухайн байршилд үйл ажиллагаа зохиогдоход гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдээс багассан. Халаасны хулгай болон хүүхэд төөрөх зөрчлүүд түлхүү гарч байсан. Үйл ажиллагааны цэгүүдээс гадна иргэдийн олноор цуглардаг голын эрэг, хотын ногоон бүсүүдэд хяналт тавьж ажиллана” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

37 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

37 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

37 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

37 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

14 цаг 5 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

14 цаг 10 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

15 цаг 19 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

16 цаг 54 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

19 цаг 49 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин