МҮБХ: А.Сүхбат аварга, Г.Өсөхбаяр аваргын дараа эрэмбэлэгдэнэ

2022-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-оос аварга, арслангуудын эрэмбийг гаргаж, маргаан гарахаас сэргийлж, мэдэгдэл гаргасан байна.

Тус холбооны мэдэгдэлд,

“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар Ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргалаа.

  1. Дархан аварга Г.Өсөхбаяр
  2. Дархан аварга А.Сүхбат

/”Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана./

  1. Даян аварга Н.Батсуурь
  2. Улсын аварга О.Балжинням

/ҮИБНТХуулийн тавдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.2-д 2003 оноос өмнөх эрэмбийг МҮБХ тогтооно” гэсэн заалт буюу энэхүү хууль 2003 онд батлагдахаас өмнө авсан үндэсний бөхийн цол, амжилт хүчин төгөлдөр мөрдөгдөнө/

  1. Улсын аварга П.Бүрэнтөгс /Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.10.5-д улсын аваргуудын эрэмбийг улсад хоёр удаа ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа 10 даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар тогтооно гэж заасны дагуу/
  2. Улсын аварга Г.Эрхэмбаяр
  3. Улсын аварга Ч.Санжаадамба
  4. Улсын аварга С.Мөнхбат
  5. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ
  6. Улсын арслан Ц.Содномдорж
  7. Улсын арслан Д.Ганхуяг
  8. Улсын арслан Б.Ганбат
  9. Улсын арслан Х.Мөнхбаатар
  10. Улсын арслан Э.Оюунболд
  11. Улсын арслан Д.Азжаргал
  12. Улсын арслан Р.Пүрэвдагва гэх мэт цолны эрэмбээр эрэмбэлэгдэнэ.

2014 оны наадамд дархан аварга А.Сүхбат,  Г.Өсөхбаяр аваргатай зүүний магнай булаацалдан улмаар маргаан үүсч эцэст нь зүүний магнайд А.Сүхбат гарснаар эрэмбээ батлан протоколд тэмдэглүүлэн үлдээсэн. Тухайн наадмын гурвын даваанд А.Сүхбат нь Г.Өсөхбаярыг амласан явдал нь дархан аварга, дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байв. Тус барилдаанд А.Сүхбат барилдалгүй тахимаа тайлж өгсөн.

Эх сурвалж:www.polit.mn

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

40 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

40 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

40 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

40 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

14 цаг 8 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

14 цаг 13 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

15 цаг 22 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

16 цаг 56 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

19 цаг 52 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин