Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож Сангийн яаманд хүргүүлнэ

2022-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар болон цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. 
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Барилга хот байгуулалтын яам хоёр өдрийн өмнө үнийн өсөлтийг тооцож, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар боловсруулсан саналаа УИХ-д танилцуулсан.  Үлдсэн төсөл арга хэмжээнүүдийг богино хугацаанд дахин нэг авч үзэж эргэж танилцуулах чиглэл өгсөн.  Тодруулбал, Барилга хот байгуулалтын яам 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших бүх барилгын ажил дээр үнийн өсөлт тооцон гаргаж байгаа. Нийт 800 гаруй барилгын материалын нэр төрөл гарган, гурван эх сурвалжаас үнийн өсөлтийг өнөөдрийн байдлаарх мэдээллийг авч, барилгын материалын үнийн өсөлтийн төсөв өртөгт нөлөөлж буй өөрчлөлтийг тооцож гаргасан.  Нийт 1100 гаруй төсөл арга хэмжээг үргэлжлүүлэн хийж байгаа ба эдгээр төсөл арга хэмжээнээс 534-ийнх нь үнийн өөрчлөлтийг тооцож, 274 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатай болохыг УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцуулсан. Иймд УИХ-ын төсвийн байнгын хорооноос үнийн өөрчлөлтийн магадлалын асуудалд хамрагдаагүй үлдсэн энэ 314 төсөл арга хэмжээг дахин нэг авч үзэх чиглэл өгсөн. Үүний дагуу барилгын материалын үнийн өөрчлөлтөд тооцогдож, магадлалд хамрагдаагүй аж ахуйн нэгжийг наймдугаар сарын 1-н гэхэд дахин нэг удаа авч үзэх боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор манай холбогдох газрууд баярын өдрүүд болон амралтын өдрүүдэд тасралтгүй ажиллах хуваарь гаргасан.  Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, наймдугаар сарын 15-нд 2023 оны улсын төсвийг тооцож, Сангийн яаманд хүргүүлэх ёстой" гэв.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 оны Долдугаар сарын 7. ПҮРЭВ гараг. № 133 (6865)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 11 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17