МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Ө.Отгонбаатарыг сонголоо

2022-07-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

 

МСНЭ-ийн ээлжит XVIII их хурал өчигдөр боллоо. Энэ үеэр хурлыг зохион байгуулагчид хэвлэл, мэдээллийн байгууллагын 315 төлөөлөгч оролцохоос 213 нь ирсэн учир ирц бүрдсэн хэмээн үзэж 11:04 цагт хурлаа эхлүүллээ. Их хуралд ирсэн төлөөлөгчдийн 60 хувь нь эмэгтэй, 25-45 насныхан 40 хувь, 45-55 насныхан 10 хувь, 55-аас дээш насныхан 10 хувийг эзэлж байна хэмээн хурал зохион байгуулагчид танилцууллаа. 


Хурлын дэг ёсоор МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа мэндчилгээ дэвшүүлсний дараа XVIII их хурлыг удирдан явуулах таван тэргүүлэгчдээ хурал хэрхэн явах талаар дэгийг танилцуулж тооллогын тав, редакцийн гурван төлөөлөгчийг сонгов. Үүний дараа үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга нар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа. 
14:00 цагт их хуралд сонгогдсон гурван үеийн төлөөллүүд тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийллээ. 

 

 


Нууц.мн сайтын сэтгүүлч С.Будрагчаа: МЭРГЭШСЭН БАГ, ХАМТ ОЛНЫГ ӨРГӨЖҮҮЛЭЭРЭЙ 

 

-Хууль хүчний байгууллагынхан өөрсдийг нь буруутган шүүмжилсэн нэвтрүүлэг бэлтгэснийх нь төлөө өнгөрсөн дөрвөн жилд Зөрчлийн хуулийн 6.21, Эрүүгийн хуулийн 16.14-т зааснаар залхаан цээрлүүлэх ажлыг идэвхтэй хийсэн. Үүний эсрэг сэтгүүлчдийг өмгөөлж хуульч Г.Балжмаа их хүч гаргаж ажилласан. Дараа дараагийн сонгогдох ерөнхийлөгч маань мэргэшсэн баг, хамт олныг өргөжүүлээд илүү үр дүнтэй ажиллаасай гэсэн саналыг гаргаж байна гэв. 

 

 

Масс.мн гүйцэтгэх захирал н.Хосбаяр: МСНЭ ДҮРМЭЭ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

 

-Энэ их хурлыг яаран хийсэн юм болов уу гэж бодож байна. МСНЭ дүрмээ өөрчлөх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. МСНЭ зөвхөн гишүүддээ үйлчилдэг юм уу. Эсвэл Монголын сэтгүүлчдийг төлөөлсөн байгууллага юм уу гэдгээ нэн тэргүүнд тодорхой болгох нь зүйтэй. Их хуралд сууж байгаа 200 гаруй төлөөлөгч 4500 сэтгүүлчийг төлөөлж чадах уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Найман хүн тутамд нэг мандат гэдэг нь ажлын байран дээр ажиллаж байгаа сэтгүүлчдийг тэр бүр хамруулж тэдний зовлон, жаргалыг тусгаж чадахгүй хурал болж байна гэж бодож байна. Тиймээс нэн тэргүүнд дүрмээ хэлэлцээд 4500 сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн ажилтнуудын төлөөлөл байгууллага юм бол эхлээд үүнийгээ тодорхой болгоё гэдэг уриаг дэвшүүлж байна.

 

 

ТВ-5 телевизийн сэтгүүлч Г.Энхцэцэг: ГАДААД ХЭЛЭН ДЭЭР АНХААРМААР БАЙНА

 

-Сэтгүүл зүйн багш нар байгаа болохоор нэг санал хэлье. Сэтгүүл зүйн салбарын боловсон хүчин болсон оюутнуудад гадаад хэлний хичээлийг сайн оруулж өгмөөр байна. Гадаад хэлний мэдлэг муу хүүхдүүд орж ирж байгаа болохоор өөр салбараас оруулж ирдэг. Үүн дээр их анхаармаар байна гэсэн юм.   
Хуралдааны тэргүүлэгчид гурван нэр дэвшигчээс нэрээ татах эсэхийг нь асууж 100 хувийн саналаар дэмжиж, үсгийн дарааллаар мөрийн хөтөлбөрөө танилцуулахыг  дуу нэгтэй баталлаа. Мөрийн хөтөлбөрөө танилцуулах эхний хүн NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг байсан юм. Тэрбээр “Салбарын эв нэгдлийн хувьд нэг дайсантай байя. Залуучууд бидэнд итгэл, сэтгэл байна. Надад шийдэл байна. Бүгд оролцъё” гэсэн юм. Харин УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц “Хэвлэл мэдээллийн салбарын ажил олгогчидтой гэрээ байгуулж сэтгүүлчдийн эрхийг баталгаажуулах. Ажил, мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө сэтгүүлч аливаа асуудалтай тулгарахад редакц, хэвлэл мэдээллийн байгууллага эрх зүйн хамгаалалтаар хангана. Хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдвол 2024 оны сонгуулийн гишгүүр, гүүр болохгүй” гэдгээ амласан бол ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар “Сүүлийн гурван жил МСНЭ-ийн Удирдах зөвлөлд ажилласан. Дараагийн ээлжит хурал болоход өнгөрсөн гурван жилд хийж амжаагүй болон одоо хийх дөрөв нийт долоон жил хийсэн ажлаа та бүхэнд тайлагнах болно. Мөн гишүүнчлэлийг ил тод нээлттэй болгоно” гэв. 
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссаны дараа МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа болж төлөөлөгчид хэнийг сонгохоо шийдвэрлэх мөч ирэв. Тооллогын гишүүд ч ажилдаа орж элдэв асуудал гаргахгүйн тулд дахин бүртгэл хийж, санал хураалт явснаар олонхийн саналаар ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатарыг МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонголоо.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 оны Долдугаар сарын 7. ПҮРЭВ гараг. № 133 (6865)

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

31 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

31 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

31 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

31 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

13 цаг 59 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

14 цаг 4 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

15 цаг 13 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

16 цаг 48 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

19 цаг 43 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин