Хурдан морь, унаач хүүхдийн бүртгэл энэ сарын 7-9-ний хооронд явагдана

2022-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАРЬСҮРЭН

Наадамд уралдах хурдан морь, унаач хүүхдийн бүртгэл энэ сарын 7-ны 09:00 цагт эхэлж, 9-ний 22:00 цагт дуусна хэмээн Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

"Үндэсний их баяр наадмын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын 10 дугаар зүйлийн 10.12 дугаарт заасны дагуу дараах баримт бичгийг үндэслэн бүртгэж, дугаар олгоно гэлээ.

  1. Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай унаач хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;
  2. Унаач хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт;
  3. Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт

Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй. Мөн бүртгэх цагаас хоцорсон хүүхэд, уралдах морийг бүртгэхгүйг мэдэгдлээ.

Наадамд уралдах морь тус бүрийг насны ангиллаар уралдах өдрийн өглөө Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмжөөр хэмжих юм.

Бүртгүүлэхдээ уралдах морьдыг авч ирэх шаардлагагүй гэв.   

Улсын баяр наадмын хурдан морьдын уралдаан энэ сарын 10-ны 07:00 цагаас хязаалан насныхаар эхлэх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

Засгийн газар: 2025 оны эхний 100 хоногт багтаан хийх ажлууд

Уржигдар 12 цаг 52 мин
Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

Төрийн албанд хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

Уржигдар 12 цаг 47 мин
Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

Э.Ниндэв: Улсын дугаар авахдаа өр төлбөргүй байх ёстой

Уржигдар 12 цаг 35 мин
Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

Дээд шүүх Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

Уржигдар 12 цаг 19 мин
Хууль:Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

2025-01-02
Хууль: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

2025-01-02
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

2025-01-02
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

2025-01-02
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

2025-01-02