Б.ДАРЬСҮРЭН
УУХҮЯ-наас газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээллээ. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 30-ны байдлаар нийт 141.017 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 9.6 тонн, АИ-92 автобензин 51.7 трнн, АИ-95 автобензин 6.1 тонн, дизель түлш 71 тонн байгаа юм. Энэ нь АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46 хоногийн, А-80 автобензиний 58, дизель түлшний 26 хоногийн, онгоцны түлшний 31 хоногийн нөөц аж.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66.1 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2.3 тонн, АИ-92 автобензин 29.2 тонн, АИ-95 автобензин 3.5 тонн, дизель түлш 28.7 тонн буюу АИ-92 автобензиний 31, АИ-95 автобензиний 49, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Эх сурвалж: www.polit.mn