Н.Дашдулам: Бялуугаа хүүхдэдээ өгч байна гэсэн сэтгэлээр урладаг

2022-07-01
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин бага насны хүүхдээ гэртээ харангаа бизнес эрхэлж, орлого олдог хөдөлмөрч ээжүүдийг дэмжиж, алдаршуулах зорилгоор “Ээжүүд зүгээр суудаггүй” буланг эхлүүлж байна. Шинэ булангийнхаа анхны зочноор гэрээрээ амтат бялуу урлаж, өрхийн аж ахуй эрхэлдэг хичээнгүй ээж Н.Дашдуламыг урилаа.  

 

Анх хэвийн боовоор бялуу урлажээ

 

Хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх зорилготой байдаг. Харин тухайн зорилгодоо хүрэх зам нь харилцан адилгүй байдаг гэлтэй. Зарим нь замын дундаас шантарч, хэсэг нь хүсэл мөрөөдлөө орхидог бол зорилготой, тууштай, дайчин нэгэн нь эхлүүлсэн ажлынхаа ард гарч, санасан бүхэндээ хүрдэг жамтай. Ийм л замаар алдаж оносон ч шантарч буцаагүй хөдөлмөрч бүсгүй Н.Дашдуламтай уулзахаар зорилоо. Ээж хүн хамгийн хүчтэй, бяцхан үрийнхээ төлөө гэвэл уулыг ч өргөх тэнхээ дотор нь бий. Энэ удаагийн зочин Н.Дашдулам ч тийм л ээж. Анх бяцхан үрээ хэвлийдээ бүрдэхэд бялуу хийх санаа төржээ. Учир нь дэлгүүрээс бялуу авч идээд хордлого авсан нь өөрийн гараар, чанартай, эрүүл амттан хийх сэтгэлийг нь өдөөсөн гэнэ. Түүнээс хойш тасралтгүй дөрвөн жил бялуу урлаж, өдгөө нэрийн бялуунаас гадна байнгын үйлчлүүлэгчидтэй болсон байна. Э.Дашдулам анхныхаа бялууг хэвийн боовоор урлажээ. Цагаан сарын үеэр айл бүрт хэвийн боов үлддэг. Хаяахад хайран санагдахаар нь интернэтээс бичлэг харж байгаад шокаладтай бялуу хийжээ. Хэдийгээр жаахан аргуун болсон ч гэрийнхэн нь амтархан идэхэд нь урам авсан гэв. Энэ үед нөхөр нь түүнд гурилаар хийгээд үз гэсэн санал тавьсан аж. Байсан мөнгөндөө тааруулаад материал аваад тоорт хийсэн ч өмнө нь хийж үзээгүй, орцоо нарийн тааруулж чадаагүйн улмаас түүхийрчихэж. Энэ үед дэмий юманд мөнгөө үрчихлээ, больдог ч юм билүү гэсэн бодол төрсөн гэдэг. Дөнгөж төрсөн нялх хүүхдийнхээ хажуугаар нарийн чимэхлүүр ажилгаатай бялуу урлана гэдэг шаггүй ажил. Харин түүнийг дэмжиж, хамгийн ихээр урамшуулдаг хүн нь түүний ээж Алтанцэцэг, хань Б.Эрдэнэбаяр хоёр юм.

 

Амттан хийхдээ ариун цэврийг дээд зэргээр сахидаг

Бялуу урлаач ээж Н.Дашдуламынх Улиастайн хуучин эцэст аж төрдөг ажээ. Тохилог, тухтай тэднийд зочлоход яг л нарийн боовны цехэд ирсэн юм шиг таатай үнэр үнэртэнэ. Учир нь хөдөлмөрч ээж ээлжит бялуугаа урлаж байв. Харин түүний бяцхан охин Э.Энүжин ээжийгээ анхааралтай нь аргагүй ажиж,  хоёр талд нь гүйж шулганах нь өхөөрдөм. Н.Дашдуламын хувьд хамгийн чухал ажил нь охиноо харж, бялуугаа урлах. Дуртай ажлаа хийх нь түүнд эрч хүч, баяр баясал авчирдаг гэнэ. Тэрбээр бялуу хийхдээ ариун цэвэр байдлыг дээд зэргээр эрхэмлэдэг юм байна. Бялуугаа урлахдаа зориулалтын хормогч, үсний даруулга, уутан бээлий хэрэглэж байв. Энэ тухайгаа “Би гэрийн нөхцөлд бялуу хийдэг учраас цэвэрхэн байхгүй бол болохгүй. Тиймээс байнга гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгадаг. Учир нь миний бялууг ихэвчлэн хүүхдүүд иддэг. Миний охинтой л адилхан хүүхэд иднэ гэсэн сэтгэлээр бяцхан багачууддаа цэвэрхэн амттай бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорьж байна” гэсэн юм. Н.Дашдулам анхны захиалгаа 2019 онд авч байжээ. Нэгэн ээж хүүхдийнхээ төрсөн өдөрт зориулж хоёр давхар тоорт захиалсан гэнэ. Анхны гэдэг утгаараа өөрийнх нь сэтгэлд хүрээгүй ч тухайн захиалагчийн “Ямар гоё бялуу вэ, баярлалаа миний дүү” гэсэн үг түүнд дахин бялуу урлаж, хүүхэд баярлуулах гэгээн хүслийг нь асаажээ. Энэ тухайгаа “Бялуу урлах нарийн чимхлүүр ажил ихтэй. Хүнд тухайн ажлыг гартаа оруулах хугацаа гэж байдаг юм билээ. Миний хувьд жил гаруй оролдож, бүтэлгүйтэж байж арай дөртэй болсон. Би бялуугаа зарж мөнгө олж байгаа учир аль болох чанартай, үнэтэй материалаар амттангаа хийхийг зорьдог. Тиймээс ч миний тоортны чанар, амтанд дурласан үйлчлүүлэгчид маань дахин, дахин захиалга өгдөг” гэж байв.

 

Амттангууд нь сахрын агууламж бага

Эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт өдрийнхөө бялууг Н.Дашдуламд тусгайлан захидаг нь учиртай. Тэрбээр амттангаа сахрын агууламж багатайгаар хийдэг юм байна. Үнэхээр түүний хийсэн бялууг амтлахад чихрийн орц бага, сэнгэнэсэн зөөлөн амт мэдэгдэж байсан юм. Кремнээс нь ч чихэр бус сүү, жимс амтагдаж байсан нь гоёхон. Өнөөдөр хүүхдийн таргалалт, шүдний өвчлөл сахрын хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс хүүхдүүдийн эрүүл мэндийг бодож аль болох эко, эрүүл амттан хийхийг зорьдог тухайгаа онцолж байсан юм. Тоорт зөвхөн идэх зориулалттай бус өнөөдөр урлаг болтлоо хөгжжээ. Хэлбэр хийц, өнгө үзэмж нь сонирхолтой байх тусам олон үйлчлүүлэгч ханддаг аж. Тиймээс Н.Дашдулам бялууныхаа онцлог, загваруудыг хүмүүст таниулах журмаар “ESV cake” гэсэн пэйж хөтлөөд удаж байна. Тэрбээр одоогоор 10 гаруй төрлийн амттан гаргаж байгаа юм. Тоорт үнийн хувьд 40 мянган төгрөгөөс эхэлдэг аж. Зөвхөн тоорт бус аяган бялуу, жимсний таартнуудыг ширээ дүүрэн өрсөн харагдав. Үүнээс гадна зөвхөн өөрийн ур ухаан, жороор бүтсэн нэрийн тоортнуудыг гаргаж байна. Үүний нэг нь голоос нь мөнгө гардаг тренд бялуу. Тоортны голд зориулалтын хайрцаг байрлуулж, дотор нь мөнгө хийжээ. Савны нэг үзүүрээс татахад мөнгө гарах нь содон. Энэ төрлийн бялууг ихэвчлэн бие биедээ гэнэтийн бэлэг барих хосууд, ээжийгээ баярлуулах зорилготой хүүхдүүд захиалдаг гэнэ.

 

Сайн үйлсийн аян хийж, 800 гаруй хүнд үнэгүй бялуу өгчээ

 

Б.Эрдэнэбаярынх залуу гэр бүл. Тусдаа гараад долоон жил болжээ. Гэрийн эзний хувьд улирлын чанартай ажил хийдэг юм байна. Гэртээ байх хугацаандаа гэргийдээ туслахаас гадна хүргэлтийн ажлыг нь хариуцдаг ажээ. Тэдний хувьд хүргэлтийн үйлчилгээгээ үнэгүй хийдэг байсан. Гэвч сүүлийн хоёр жил цар тахлын улмаас бялуу хийх түүхий эдийн үнэ нэмэгдсэн учир хүргэлтийн мөнгө авахаас өөр аргагүй болсон гэнэ. Тэдний гэр бүлийн хувьд хөл хорионы хүнд үед нөхрийнх нь ажил зогссон учир бялууныхаа мөнгөөр хэцүү цаг үеийг тун дажгүй даваад гарсан гэж байв. Залуу хосуудын хувьд шинэхэн машинтай болох хүслээ биелүүлсэн бөгөөд одоо байшингаа томруулахаар зорьж буй тухайгаа нуусангүй. Мөн бялуу урлаач бүсгүй маань өөрийн нэрийн бялуугаа зардаг бяцхан кафетай болох том мөрөөдөлтэй. Түүнийхээ төлөө ч уйгагүй хөдөлмөрлөж байгаа юм. Үүнээс гадна Н.Дашдуламын хувьд группдээ сайн үйлсийн  аянг байнга зохион байгуулдаг юм. Энэ ажлынхаа хүрээнд тэрбээр одоогоор 800 гаруй хүнд үнэгүй тоорт өгчээ. Мөн жил бүр хоёр хүүхэд сонгож хичээлийн хэрэгсэл өгөөд удаж байна. Энэ тухайгаа “Би хүнд туслах дуртай. Ялангуяа миний бялууг идээд баярлаж байгаа хүүхдүүдийг харах хамгийн сайхан. Манай гэрийнхэн буян буцаж ирэхдээ бороо шиг шаагидаг гэдэгт итгэдэг. Тиймээс ямар ч байсан ойрын хугацаанд 1000 хүн баярлуулж, бялуугаа өгнө гэсэн зорилготой” гэсэн юм. Хөдөлмөрч ээж Н.Дашдуламын хувьд өөрийнх нь хийсэн бялууг охин нь амтархан идэж байхыг  харах дуртай. Тиймээс бялуугаа урлахдаа өөрийн хүүхдэдээ өгч байна гэсэн сэтгэлээр урладаг ажээ. Ийм л нэгэн хөдөлмөрч ээж өөрийн зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байна. Инээд хөөр, баяр баясал цацарсан Б.Эрдэнэбаярынхаас гарахад гэрийн эзэгтэй Н.Дашдулам биднийг амтат бялуу, сайхан ерөөлтэй үдэж өгсөн юм.

УТАС: 89940721

FACEBOOK ESV CAKE

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 129 (6861)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 14 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 14 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 14 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 14 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 14 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 14 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 14 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 14 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 14 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 14 мин