Бодлогын хүү өссөнөөр эдийн засгийг сааруулах эрсдэлтэй

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хүргэсэн талаар Монгол банк мэдэгдсэн. Тухайн мэдэгдэлд “Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 20, 22-ны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа” гэсэн юм. Мөнгөний бодлогын хүү гэдэг нь Төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг хэлдэг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкнуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкнууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг.

Монгол банкны бодлогын хүүгийн өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлэх бөгөөд инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг байна.

Жилийн инфляц өнгөрсөн сард улсын хэмжээнд 15.1 хувь, нийслэлийн хэмжээнд 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна.  Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, ложистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн саруудад хурдтай өсөхөд нөлөөлжээ. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдаж магадгүй тул инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд тогтворжих хугацаа хойшилж байгаа аж. Хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй ч худалдаа үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжжээ.

Сүүлийн таван улирал дараалж буураад байсан өрхийн хэрэглээ энэ оны эхний улиралд сэргэж, дотоод эрэлт нэмэгдэв. Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргажээ.

"Мандал" санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Г.Ганзориг "Мөнгөний бодлогын хүү нь бүх улсад байдаг эдийн засгийн суурь хүү байдаг. Өөрөөр хэлбэл суурь хүү нэмэгдэхэд зээл, хадгаламж, бондын гээд бүх төрлийн хүү өндөр болно. Энэ нь ямар үр дүнг үзүүлэх вэ гэхээр эдийн засгийн өсөлтийг сааруулж, инфляцын эсрэг арга хэмжээ авагддаг. Нэг ёсондоо сайн ч юм шиг, муу ч юм шиг олон талтай санхүүгийн үзэгдэл. Тухайлбал, арилжааны банкууд зээл олголтоо багасгаж, Төв банкны үнэт цаас авахаар зах зээл дээрх мөнгөний урсгал хумигдана. Ингэхээр эдийн засаг өсөлт саарч эхэлдэг. Банкуудад хоёр сонголт гарч байгаа юм. Зээлд оруулж эрсдэл хүлээж байхаар үнэт цаас аваад байршуулвал амар. Нөгөөтэйгүүр, төв банкинд байршуулчихаар иргэд, аж ахуй нэгжүүдэд олгох зээл буурах нөлөөтэй. Зээл гэдэг нь өөрөө эдийн засгийг хөдөлгөгч хүч гэдгийг олон эдийн засагчид хэлдэг" гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 128 (6860)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17