Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүсэлтүүд банкууд дээр судлагдаж байна

2022-06-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

ХХААХҮЯ-наас Засгийн газрын 117, 174, 175 дугаар тогтоолын хүрээнд нийт 930 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж мэдээллээ.

Нэгдүгээрт: Засгийн газрын 117 болон 144 дүгээр тогтоолын хүрээнд 380 тэрбум төгрөгийн 1-2 жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй, улсын төсвөөс 10.6 хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн зориулалтын тухайд, ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд: 150 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлд: 100 тэрбум, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд: 25 тэрбум, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд: 15 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50 тэрбум, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хас, Капитрон, Тээвэр хөгжил, Ариг банкнаас 1396 зээлдэгчид 222.3 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд зээл олголт 59 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар арилжааны найман банкинд 150 тэрбум төгрөгийн 448 аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлт судлагдаж байна.

Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрт олгохоор шийдвэрлэсэн 40 тэрбум төгрөгийн зээлээс энэ сарын 24-ний байдлаар найман зээлдэгчид 34.7 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнээс Хаан банкаар 30.3 тэрбум төгрөг, Голомт банкаар дөрвөн тэрбум төгрөг, Хас банкаар 0.4 тэрбум төгрөгийн зээлийг олгосон аж.

Үүнээс 23.6 тэрбум төгрөг нь дахин санхүүжилтээр, 11.2 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосон байна.

Хоёрдугаарт, Засгийн газрын энэ оны “Гурил махны үнийн өсөлтөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 174 дүгээр тогтоолын хүрээнд олгож байгаа 230 тэрбум төгрөгийн 1-2 жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй, улсын төсвөөс 10.6 хувийн хүүгийн хөнгөлөлтийг олгох зээлийн тухайд, махны нөөцийг 2022-2023 онд бэлтгэх зорилгоор 36 аж ахуйн нэгж 150 тэрбум төгрөгийн зээл авахаар хүсэлт ирүүлснийг арилжааны зарим банкуудад судлуулахаар илгээжээ.

Гуравдугаарт, Засгийн газрын 175 дугаар тогтоолын хүрээнд 320 тэрбум төгрөгийн хоёр жилийн хугацаатай, 10.6 хувийн хүүгийн хөнгөлөлттэй, улсын төсвөөс олгох гурван хувийн хүүтэй зээлийг хүнсний боловсруулах болон хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэл, хүнсний сүлжээ дэлгүүр, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импорт, хүнсний ногооны агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхлэх аж ахуйн нэгжүүдэд олгохоор тусгасан.

Энэхүү шийдвэрийн хүрээнд 654.5 тэрбум төгрөгийн зээл авахаар 113 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснийг банкуудад судлуулахаар хүргүүлсэн байна.

ХХААХҮЯ, арилжааны банк хооронд байгуулах гэрээний төсөлд арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг тусган, эцэслэн тохирохоор арилжааны банкуудад хүргүүлсэн боловч Монголбанкнаас бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөсөнтэй холбоотой арилжааны зургаан банкнаас зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувийг нэмэх санал ирүүлсэн тул энэ ажил түр хойшлоод байна.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 8 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17