Ш.Раднаасэд: Засгийн газарт хариуцлага тооцохоос өөр зам үлдсэнгүй

2014-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа.

-Засгийн газраас санаачилсан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөр дуусах шатандаа орлоо. МАН-ынхан энэ хөтөлбөрийг анхнаасаа дэмжээгүй. Гэхдээ төслийн хэрэгжилтэд ямар дүн тавьж байна?

 -Хамгийн гол нь бодит ажил хийе гэсэн 100 хоног байсангүй. Зөвхөн ард түмэнд эдийн засаг сэргэлээ, сайжирч байна гэж сайхан юм ярих гэсэн 100 хоног байлаа. Хамгийн наад захын жишээг дурдахад, хөтөлбөр эхлэхэд валютын ханш 1800 гаруй байсан. Тэгвэл өнөөдөр 1842 болчихож. Үр дүн нь үүнээс тодорхой харагдаж байгаа биз. Үндсэндээ валютын хэлбэлзлээс хамаарч эдийн засгийн хямрал гүнзгийрчихлээ. Үүнийг үлдэж байгаа 30 хоногт сэргээнэ гэж байхгүй. Чадах ч үгүй. Нөхцөл боломж нь ч алга. Хийх гэсэн ажлыг нь харахад үнэхээр бодитой биш байсан шүү дээ.  Тийм л учраас ямар ч үр дүнгүй болох шиг боллоо. Угаасаа сонгуулийн шоу маягийн хөтөлбөр болоод дуусчихаж байна.

-Хэрэгжиж болох  ямар ч санаачлага байгаагүй гэж үү?

-Нэг зүйлийг онцолж хэлэх ёстой. Энэ хөтөлбөрийг МАН-ынхан анхнаасаа эсэргүүцэж шүүмжлээгүй. Бид дэмжиж ажиллахыг хүссэн, хичээсэн. Ялангуяа, жижиг дунд үйлдвэрлэл, гааль, НӨАТ-ын татварыг тэглэх, багасгах талаар бишгүй төсөл санаачилж өргөн барьсан. Яагаад гэвэл Засгийн газрын муу, сайн ажиллах тухай асуудал энд хамаагүй. Эдийн засаг сэргэх нь ард түмний амьдралтай холбоотой учраас МАН-ын бүлэг бүх чадлаараа дэмжиж ажилласан. Гэхдээ тэдний хийх гэж зорьж тэмүүлсэн, ярьж хэлж байгаа нь бодитой бус байсан учраас үр дүнгүй 100 хоног болоод дуусч  байх шиг байна. Эргээд харахад эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэдгийн цаана юу байв гэвэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл байлаа. Үүнийг өөрсдөө эдийн засгийн өршөөлийн хууль гэж зөөлрүүлж хэлдэг юм билээ. Тийм биш. Үүний цаана идэж,  уусан мөнгөө хууль ёсны болгох гэсэн оролдлого нуугдаж байгаа юм.  Үүнийг л хийх гэж ийм төсөл санаачилжээ гэж харж байна.  Хамгийн гол нь энэ бол баталж болохгүй хууль. Хэрэв хүчээр түрэмгийлж батлавал төр энэрэнгүй, эрх тэгш байх үндсэн зарчмаа гээх болно. Мэдээж зөв зохистой зүйлд татварын өршөөлийг үзүүлэх нь зүйтэй. Гэхдээ энэ төслийг байгаа хэмжээнд нь батлавал хожмын өдөр Монголд  асар их баяжсан бүлэглэл, нөгөө талд нь туйлын ядуурсан иргэд гэсэн хоёр бүс рүү хуваагдана.  Тиймээс үүнийг дэмжих ямар ч боломжгүй.

-Ашигт малтмалын тухай хуулийн төсөл батлагдсанаар эдийн засгаа сэргээх нэг алхам гэж эрх баригч намынхан онцолж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай намынхан энэ төслийг дэмжиж баталсан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалтай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт саараад байгаа юм бол нээгээд өгье гээд нээсэн юм. Харамсалтай нь,  хэрэгжээд сүйд болсон юм алга. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хайгуул, олборлолтын лицензийг нэмж олголгүй аль болох хураах чиглэлийг барьсан. Тэгсэн ч  дөрвөн жилийн дараах өөрчлөлт юу ч байхгүй. Ард иргэдийн оролцоо ч байхгүй. Өнөөдөр Ерөнхий сайд маань найр наадам хэсээд явж байна. Нөгөөх  “ЭЗЭН-100” нь ажил хийсэн гэж дүр эсгэх гэсэн хоног байв уу гэж харагдаж байна.

-Танай намынхан эдийн засгийг эрчимжүүлэхэд Засгийн газарт ямар тусламж үзүүлсэн юм бэ. Шүүмжлээд суугаагүй биз дээ?

-Хаврын чуулганаар эдийн засагт ач холбогдолтой гэж тооцохуйц найман хуулийг хэлэлцээч гэж өргөн барьсан. Хамгийн сүүлд гэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хэсэг хугацаанд чөлөөлөх төслийг цогцоор нь явуулсан. Гэтэл үүнийг маань Засгийн газар өөрийнхөө ажил болгоод авчихсан. Уг нь манайхаас нэр бүхий гурван гишүүн санаачлаад Засгийн газраас санал авах гээд явуулсан юм. Явуулснаас хойш хоёр хоногийн дараа нөгөөх хуулийг тэр чигт нь хуулаад Засгийн газар өөрөө өргөн барьсан байх жишээтэй. Энэ нь нэг талдаа бидний хийе гэснийг Засгийн газар шүүрч аваад хийсэн. Үүнд нь эмзэглээд байгаа юм алга. Хэн санаачилснаас үл шалтгаалан тэр төсөл батлагдаж байвал аж ахуйн нэгжид хэрэгтэй. Түүнээс гадна нэг тэрбум хүртэлх аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгоё гэсэн санал явуулсан ч Засгийн газар саналаа өгөхгүй удаах жишээтэй. Ийм л байдалтай явж байна. Үүний цаана МАН-ынхан юм хийж харагдах вий, бид л хийх ёстой гэсэн өчүүхэн бодол харагдаж байна.

-“ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжээд дууссаны дараа МАН-ынхан хариуцлагын талаар ярих уу. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч гэсэн төсөл амжилтгүй хэрэгжвэл хариуцлагын талаар ярина гэдгээ мэдэгдсэн?

-Одоо хариуцлагын талаар ярихаас өөр аргагүй. Энэ бол зайлшгүй зүйл. Эдийн засгийн бодлого нь явахгүй байна, гадаадын хөрөнгө оруулалтын жагсаалтууд тодорхой төлөвлөлтүүд хийгдэхгүй байна. Энэ бүхэнд хариуцлага тооцох гээд нэг сайдынх нь эсрэг гомдол гаргахаар арга саам хайсаар байгаад аваад үлддэг. Намрын чуулган эхлэнгүүт хамгийн түрүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг ярина. Дараагийн ээлжинд Ерөнхий сайд болоод бусад сайдын талаар ярихаас аргагүй. Ер нь хариуцлагын талаар хаврын чуулганы хугацаанд манай нам есөн шаардлага өгсөн. Энэ шаардлагыг хүлээж авахгүй, ажил болгох санаачлагыг нь хийхгүй байгаагийн гол шалтгаан нь Н.Батбаяр сайд ажил хийх хүсэлгүй холбоотой.  Тиймээс ажил хийх чадвартай, хүсэлтэй хүнийг нь гаргаж ирэх ёстой. Эцсийн дүндээ энэ МАН-ын эрх ашиг биш. Үүний ард хэн хохирч байна вэ гэвэл бизнес эрхлэгчид, ард түмэн юм.

-Хариуцлагын талаар яг хэзээнээс ярих вэ?

-Эхний ээлжинд хөтөлбөрийн хугацаа болох 100 хоног дууссаны дараа ярина.  Хоёрдугаарт, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг дахин тавина. УИХ-ын намрын чуулганаар энэ асуудлыг эцэслэн шийдэх учиртай.

-МАН-ын гишүүд хаагуур амарч байна. Уг нь зунжингаа амралтгүй ажиллана гээд байсан?

-Гишүүдийн олонхи нь ажиллаж байна. Үйлдвэрлэлийг сэргээхэд юу хийх ёстой, бизнес эрхлэхэд саад болж байгаа хүндрэл бэрхшээлийг багасгахад юу хийх, гадаадын хөрөнгө оруулагчид юунаас болж үргээд байна вэ гээд гишүүд хариуцсан чиглэлээрээ шаардлагатай судалгаа хийхээс эхлээд хуулийн төсөл боловсруулж байна. Иргэдтэй уулзаж ярилцаж байна. Зарим гишүүний маань тойргийн сумдынх нь ой болж байгаа учраас баяр наадамд оролцож ажиллаж, амрахыг зэрэгцүүлж явна. Ер нь бол бүхэлдээ ажиллаж байна.

-Ирэх сард манай улсад ОХУ, БНХАУ-ын тэргүүнүүд айлчилна. Төр, засгийн хэмжээнд урьд хожид байгаагүй дээд хэмжээний уулзалт болох байх?

- Тэр бүр тохиолдоод байхгүй айлчлал юм. Засгийн газрынхан ч тэгж харж байгаа байх. Хамгийн гол нь айлчлаад өнгөрөх биш ажил хэргийн яриа өрнөж, олон тооны гэрээ хэлэлцээр хийх талаас анхаарч ажиллах ёстой. Мөнгөгүй айл юу ч сэтгээд хийж чаддаггүй. Үүнийгээ манай эрх баригчид гадаад хүчин зүйл гэж тайлбарладаг. Хэрэв гадаад хүчин зүйл байгаа бол хоёр хөрштэй холбоотой. Тэгэхээр санхүү хөрөнгийн бэрхшээлтэй байдлаа гатлахад юу хийх вэ гэдгээ энэ уулзалтаар ярих ёстой.

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 17 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 37 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 42 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 44 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 50 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 54 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 3 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 3 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 3 мин