Монгол Улс “ажиглалтын жагсаалт”-д дахин багтжээ

2022-06-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Дэлхий дээр хөрөнгийн биржүүд хувьчлагдсан байна. Харин манай хөрөнгийн биржүүд хувьчлагдаагүй, сүүл мушгисаар...Монголын хөрөнгийн биржийн хувьчлал яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. 2018 оны зургадугаар сард Монголын хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гарч байв. Тэр үед төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлд хөрөнгийн бирж, МИАТ, Төрийн банк багтаж байсан. Засгийн газрын тогтоол нь өнөө хэр батлагдаагүй, хүлээгдэж буй. Хөрөнгийн биржийг хувьчлах нь баялгийн шударга хуваарилалт бий болгож, иргэд хөрөнгөжих буюу эдийн засгийг хөдөлгөгч компаниудын хувьцаа эзэмших боломжийг нээх юм.

Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн захирал Х.Алтай “Хөрөнгийн биржийг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгох нь Засгийн газраас дэвшүүлж буй “Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зорилт”-ын нэг юм. Хувьцаат компани болсноор олон улсын биржүүдийн адил клирингийн үйл ажиллагааг давхар явуулах боломж бүрдэж, энэ хэрээр шимтгэл буурна. Мөн өрсөлдөх чадвар нэмэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл олшрохоос гадна ЖДҮ эрхлэгчид, старт ап компаниудын үнэт цаас гаргах явц илүү хялбар болно” гэж онцолсон юм.

Лондонгийн хөрөнгийн бирж, Дэлхийн банкнаас “Төлбөр тооцооны байгууллагын өмчлөл нь цикл дагаж өөрчлөгддөг. Анх төрийн өмчит хэлбэрээр байгуулагдаж, дараа нь тооцооны гишүүдийн өмчлөлтэй ашгийн бус хэлбэрээр, эцэст нь хөрөнгийн биржийн өмчлөлөөр үйл ажиллагаа явуулдаг” гэж зөвлөжээ. Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж шинээр болон нэмж үнэт цаас гаргах олон үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. 2017-2020 онд Монголын хөрөнгийн бирж дээр дээд хэмжээний арилжаа хийж, хамгийн олон IPO бүртгэгдсэн. Үүнд даатгалын компаниудын үнэт цаас багтаж буй юм.

Зах зээлийн үнэлгээ энэ сарын байдлаар зургаан их наяд буюу ДНБ-ий 15 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.55 хувиар өссөн үзүүлэлт аж. ТОП-20 индекс 41509 нэгж буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.28 хувиар өсжээ. Нийт бүтээгдэхүүн 187 байгаагаас хувьцаа 179, бонд тав, хөрөнгө оруулалтын сан хоёр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хоёр байна. Зах зээлийн хувьд үнэт хувьцааны данстай иргэн 2.5 сая буюу хүн амын 75 хувийг эзэлж буй. Өдөрт дунджаар 3000 гаруй иргэн арилжаанд оролцдог. Дундаж арилжаа 5.7 тэрбум. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21.6 дахин өсжээ.

Дэд бүтцийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арилжаа, төлбөр тооцоо, хяналтын нэгдсэн систем бүхий “Millennium IT”  систем нэвтэрч, арилжаанд 100 хувь цахимаар оролцдог болсон. “Bloomberg” агентлаг Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэсэн. Учир нь 130 хувийн өсөлттэй гарсан аж.

Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээл дэлхийн бусад орнуудын зах зээлтэй холбогдож, тэр хэрээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол ч нэмэгдэж буй. Тухайлбал, Засгийн газрын бонд маш идэвхтэй арилжаалагджээ. Уг бонд нь баталгаатай, эрсдэл багатай, өндөр өгөөжтэй байсан нь жирийн иргэдийн хөрөнгө оруулах сонирхлыг татаж эхэлсэн байна. Иргэд хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол нэмэгдэж, хөрөнгийн биржийн арилжааны 95 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид эзэлжээ. Манай улсын хөрөнгийн зах зээлийг 2012 онд олон улсын индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч “FTSE Russell” компани “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-д оруулсан. Гэвч арилжааны төлбөр тооцооны дараа төлбөрт горим болон төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчим нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд урьдчилгааг 100 хувь байршуулах банкгүйгээс ажиглалтын жагсаалтаас хасагджээ. Өнгөрсөн онд тус байгууллагаас Монгол Улсыг дахин “Ажиглалтын жагсаалт”-д орсон талаар мэдээлсэн. Энэ ангилалд орсноор хөрөнгийн багцын удирдлага хийдэг мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахад чухал ач холбогдолтой болсон.

Монголд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны уялдааг сайжруулах шаардлага тулгарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 122 (6854)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 3 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17