Б.ДАРЬСҮРЭН
Монголын хөрөнгийн бирж дээрх өнөөдрийн энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 183 мянган төгрөгийн дүн бүхий 426,765 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ. Харин дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 21.938 ширхэг нэгж эрхийг зургаан сая төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 950 ширхэг үнэт цаасыг 93 сая 716 мянган төгрөгөөр арилжааллаа.
ТOП-20 индекс 1.06 хувиар өсөж, 33.717.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4.7 их наяд төгрөг боллоо.
Эх сурвалж: www.polit.mn