“PDAС”-т Монголын өгсөн мессэж

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий олон улсын чуулга уулзалтад дэлхийн 135 орны 23000 гаруй төлөөлөгч, 2500 гаруй хөрөнгө оруулагч иржээ. COVID-19 цар тахлаас үүдэн хоёр жил “завсарласан” чуулганд улс орнууд идэвхтэй оролцож, уул уурхайн салбарынхаа бодлогыг уралдан танилцуулж, хөрөнгө оруулалт идэвхижсэн өдрүүдээр амьсгалж байна.

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо 90 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа нь уул уурхайн салбарынхны хувьд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, хүлээлт үүсгэдэг, стратегийн түншээ олдог хурал болсныг гэрчилнэ. Монгол Улс 2006 оноос хойш 16 дахь жилдээ PDAC-т оролцож буй.  Энэ удаагийн чуулга уулзалтад манай улсаас УИХ-ын гишүүн Г.Дамдинням, С.Ганбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Я.Ариунболд болон “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ зэрэг манай улсын уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд оролцлоо.

УУХҮ-ийн сайдын хувьд энэхүү чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, дэлхийд монголын уул уурхайн салбарыг сурталчлахад бодлогоо чиглүүлж, хөрөнгө оруулагчдад төслүүдээ танилцуулах боломжийг хайн, уулзалт хурлуудаар амьсгалж, уул уурхайн салбарт тоглогч дэлхийн хөрөнгө оруулагчдыг талын монголд “урьсан” үйл явдлаар өрнүүн болж өнгөрөв. 

 

“MONGOLIA@PDAC 2022” бизнес форумыг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулав

 

Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд “MONGOLIA@PDAC 2022” бизнес форум зохион байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хөрөнгө оруулагчдад хандан үг хэлсэн юм. Үүнийг онцлон тоймлобол,

• Монгол Улс зэсийн салбараа бэхжүүлэхийн зэрэгцээ батарейн түүхий эд, газрын ховор элемент, бусад критикал минералын хайгуулыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтууд хийж байна. Мөн энэ чиглэлийн түүхий эд хэрэглэгч улс орнуудтай Засгийн газрын түвшинд хамтран ажиллах алхмуудыг эрэлхийлж байна.

• Томоохон ордуудыг хилийн боомттой холбосон төмөр зам ашиглалтад орно. Цаашид уул уурхайн бүс нутаг дахь цахилгаан станц, ус хангамжийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

• Манай улс зэс, металлургийн нүүрс, алтны экспортод тулгуурласан, зургаан тэрбум долларын жилийн орлого бүхий орчин үеийн уул уурхайн хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгож амжсан байна.

• Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-наас салбарын хөгжлийг “Хайгуул-Олборлолт-Боловсруулалт-Борлуулалт-Хуваарилалт” гэсэн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна хэмээн онцоллоо.

Энэхүү бизнес форумд "Оюу Толгой", "Степ голд", "Энержи Ресурс" , "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент" корпораци, Xanadu Mines, ION Energy зэрэг компаниуд төслүүдээ танилцуулсан юм.

 

Монголд “урьсан” уулзалтууд

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны Ерөнхийлөгч Алекс Кристофертой тусгайлан уулзав. Дэлхийн уул уурхайн салбарыг “эзэнжүүлсэн” том байгууллагын удирдлага Монголын уул уурхайн салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн нь анхаарал татна.

УУХҮ-ийн сайдын тэргүүлсэн уул уурхайн компанийн удирдлагууд Канадын байгалийн баялгийн сайдын парламентын нарийн бичгийн дарга Ивон Жонс, Торонтогийн Хөрөнгийн биржийн уул уурхай хариуцсан Захирал Дийн Макферсон нартай уулзсанаас гадна Бүгд Найрамдах Чили улсын Уул уурхайн яамны ТНБД а Вилли Крачтай уулзаж зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологи судлах, баяжмал боловсруулах үйлдвэрийн талаар товч танилцуулж  “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулжээ. Түүнчлэн “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хэрэгжүүлэх хүрээнд Канадын ойжуулалтын “Бринкман форестейшн” группийн захирал, хатагтай Жүди Тетротой уулзаж ярилцсан гээд уул уурхайн салбарынхан PDAC-аас богц дүүрэн ирж байна.

Олон улсын уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад PDAC гол ач холбогдлоо өгдөг. Долоон жилийн өмнөөс энэ уулзалтыг тусгайлан зохион байгуулах болжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзгалт нь “Хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр 0 болгоход уул уурхайн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд явагдсан ба Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг шууд болон шууд бус хэлбэрээр тэглэх зорилгодоо хэрхэн хүрэх, үүнд уул уурхайн салбарын оруулах хувь нэмрийн талаар чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцов.

Ийнхүү Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн чуулга уулзалтад Монгол Улс идэвхтэй оролцлоо. Хөрөнгө оруулагчид талын Монголд туршлага хуваалцан хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, манлайлан оролцож буй уул уурхайн компаниудад зөвлөгөө өгч, идэвхтэй хамтарна гэдгээ илэрхийлсэн үр дүнгээр PDAC-ыг дүгнэж болох нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 119 (6851)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17