Б.САНСАР
АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч асан Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггерийг 22 шоронгийн хоригдол шүүхэд өгчээ. Алдарт жүжигчинг амбан захирагч байх үед Калифорнийн нэгэн шоронд үл мэдэх тахал дэгдсэн ч тэрээр хоригдлуудыг өөр газар нүүлгэх алхам хийгээгүй гэнэ. Үүний улмаас 30 хоригдол нас барж, 100 шахам хүн эрэмдэг болсон ажээ. Хожим тахлын вирус шоронгийн дотор талбайн хөрснөөс илэрсэн юм байна.
Шүүхэд хандсан хоригдлууд нэрт жүжигчнээс нэхэмжилсэн мөнгөөр эмнэлэгт биеэ эмжлүүлэхэд төлөвлөж буйгаа мэдэгджээ. Арнольд Шварценеггер энэ үйл явдалд ямар ч хамаагүй тул хариуцлага хүлээхгүй гэж дор нь хариу барьсан аж.