Дэлхийн хөлбөмбөгийн их наадам ба монгол месси

2014-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Монгол түмний сэт­гэлийг тэнийлгэсэн баяр наадмын шөнө дэлхийн хөлбөмбөгийн их наадам ч ярих юмтай болж өндөрлөснийг хэн бүхэн мэднэ. Бусдаасаа цойлж гарсан тоглогчгүй ч “Мерседес Бенз” шиг бүх эд анги нь нягт, найдвартай ажилладаг гэж зүйрлэн хэлж болмоор Германы “Бундес машин” дэлхийн цомын төлөө “тарьмал бус, төрсөн од” гэгддэг Лионель Мессигийн тэргүүлсэн Аргентиныг арай гэж хожин аваргалсан.

Шөвгийн дөрөвт талбайн эзэн Бразилийг дэндүү дээрэлхэн 7:1-ээр бут ниргэсэн “Бундес машин” Аргентиныг ч түвэг­гүй ялна гэж бодсон хүн цөөнгүй байсан биз. Гэтэл Лионель Мессигийн бараг л ганцаараа чирсээр финалын тог­лолтод хүргэсэн баг “зөөлөн боорцог” биш гэд­гээ харуулан германуудыг ёстой л уйлуулах шахсаныг цэнхэр дэлгэцийн өмнө нүдээ чилээсэн хөлбөмбөг сонир­хогчид харсан. 

Уг нь тоглолтын хувьд Герман бус Аргентин ялалтад илүү ойрхон байсан ч гоол хийх боломжоо дэндүү харамсалтайгаар алдсан. Эцэст нь сэлгээгээр гарсан “Супер Марио” Гётце нэмэлт цаг шувтран 11 метрийн торгуулийн цуврал цохилт эхлэхэд хэдхэн минут дутуу байхад маш сайхан гоол оруулан улс орноо дэлхийн дөрвөн удаагийн аварга болгож дөнгөсөн.  

Товчхон дүгнэвэл, дэл­хийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн энэ тэмцээнд ганц нэг одын бус багийн тоглолт илүүрх­лээ. Харин шилдэг тоглогчийн “Алтан бөм­бөг” шагналыг өнөөх л Лионель Месси хүртсэн. Үүн­тэй санал нийлээгүй хүн цөөн­гүй. Гэвч тэр биш бол өөр хэнд өгөх юм. Германы Мюллерт үү, Нидерландын Роббенд уу. Гэвч тэд багийнхаа шийдвэрлэх тоглолтуудад Месси шиг авралын од нь болж чадсан билүү...

Тэгэхээр бүх юм болдгоороо болж шагнал зохих эзэддээ хүрсэн гэмээр. Дараагийн Мундиал буюу ДАШТ манай хойд хөршид болно. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг бус хөлбөмбөг сонирхогчид маань ийм алтан боломжийг алдахгүй, олноороо ОХУ-ыг зорих нь гарцаагүй.

Энд тэмдэглэхэд, Мон­голын наадам маань монгол түмэндээ л сайхан. Гадны жуулчид ч эртний Грекийн Олимпийн наадамтай эн чацуу эрийн гурван наадмыг сонирхон үй олноороо ирдэг. Харин хөлбөмбөгийн ДАШТ хүн төрөлхтний хамгийн том спортын наадам гэдгээ дахин харууллаа. Тэр их наадамд манай улсын шигшээ баг хэзээ нэгэн цагт оролцох болов уу. Бидний нас хүрэхгүй дээ гэж олон хүн хэлэх юм.

Гэвч манайх шиг жи­жиг­хэн Уругвай хөл­бөмбөгт хэзээ­ний хүчирхэг гү­рэн, энэ Мундиалд ца­­хиур хагалсан Коста-Рика ширэн бөмбөгт­нүүдийнхээ ачаар дэлхийд нэ­рээ гаргаж чадлаа. Уругвай Бразилийг уйлуулж, Коста-Рика АНУ-ыг дийлдэг орчин үеийн ганц цусгүй тулаан чухам хөлбөмбөг аж. Бид яагаад чадахгүй гэж. Хөлбөм­бөгийг бодлогоор дэмж­вэл монгол Месси төрөхгүй гэх газаргүй дээ, уг нь.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 11 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 34 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 43 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 52 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 44 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 2 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 28 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 28 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин