Ноолуураар инновац шингэсэн хувьсгал хийлээ

2022-06-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Монгол Улсын дэлхийд ялгарах үнэ цэн бол цагаан алт хэмээн үздэг ноос, ноолуур. Хүйтэн сэрүүн,  эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нарийн ширхэгтэй ноолуураа боловсруулж нэмүү өртөг шингээсэн инновац бий болгох нь эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлснээр дэлхийд ялгарах бас нэг том давуу тал. Монгол ямааны ноолуур нарийн ширхэгтэй байдаг. Харин дулаан орны ямааны ноолуур бүдүүн ширхэгтэй байдаг. Тэгвэл Монголын эрдэмтэн, инженерүүдийн шинжлэх ухааны судалгаа, технологийн боловсруулалтын үр дүнд бий болсон шинэ төрлийн нимгэн, цэвэр ноолууран бүтээгдэхүүн болох “Buuvee cashmere” брэндийг зорилтот зах зээлд албан ёсоор танилцуулах “Инновац ба үнэ цэн” зөвлөгөөнийг энэ сарын 7-нд  зохион байгууллаа. Ноолууран бүтээгдэхүүн бол маш дулаахан. Тэгвэл технологийн шинэ боловсруулалт, инновацаар ноолуур нь халуунд хүйтэн, хүйтэнд халуун чанартай, амьсгалдаг шинэ бүтээгдэхүүн болгож үнэ цэнийг нь нэмэгдүүлэн дэлхийн зах зээлд гаргаснаар  Монгол Улсын эдийн засаг болоод бусад олон боломжийг авчирч байгааг зөвөлгөөний үеэр онцоллоо. Бид зөвхөн өвлийн улиралд ноолууран хувцсыг түлхүү хэрэглэдэг гэсэн ойлголт энэ мөчөөс өөрчлөгдөж зуны улиралд ч ноолууран хувцсаар гангарах боломж үүгээр бий болж байгаа аж. Энэ хувьсгалыг бий болгож байгаа “Buuvee cashmere” 2018 онд байгуулагдсан. Эднийх ноос ноолуурын салбарын судлаачид болон өртгийн сүлжээний оролцогчдын олон жилийн хамтын ажиллагаа судалгааны үр дүнд шинэ инновацыг ийнхүү гарган авчээ. Бүр тодруулбал, ямааны ноолуурын суурь судалгаа, нарийн ээрмэлийн технологийн мэргэжилтэн, доктор Р.Бадмаанямбуугийн санаачилгын үр дүнгээр бий болсон гэж оролцогчид хэлж байлаа. Энэ шинэ инновац бий болсноор салбарыг илүү шударга, тогтвортой  болгох бас нэг нөхцөл нь бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, монгол ноолуурын үнэ цэнийг өсгөхөд бодит хувь нэмэр оруулах зорилготой. Тус арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, “BUUVEE” брэнд хамтран зохион байгууллаа.  Энэ үеэр зарим оролцогчдын байр суурийг сонирхлоо.

Доктор профессор Д.Энхтуяа: Монгол ноолуур байгалиас заяасан нано ширхэгтэй

 

-Монгол Улс  40 жилийн өмнө лабораторигүй байсан бол одоо лабоарторитой. 1990 онд олон улсын хуралд оролцох үед Францын нэгэн эрдэмтэн “Монгол ноолуур миний мөрөөдөл”  гэж хэлж, бид хамтран ажилласан. Монгол ноолуур байгалиас заяасан нано ширхэгтэй, амьд организмд хамгийн чухал бүтээгдэхүүн “buuvee” брэнд энэ бүхнийг шингээснээс гадна хөнгөн нимгэн, будаггүй бүтээгдэхүүн юм. Тиймээс зуун дамжин хэрэглэх инновац шингээсэн бүтээгдэхүүн гэж хэлж болно.

 

Доктор Л.Оюунцэцэг: Жинхэнэ инновац шингэсэн бүтээгдэхүүн бол шинжлэх ухааны шийдэл, мэдлэгээс бүрдсэн байх учиртай

 

-“Buuvee” брэнд нь инновацад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Жинхэнэ инновац шингэсэн бүтээгдэхүүн бол шинжлэх ухааны шийдэл, мэдлэгээс бүрдсэн байх учиртай. Энэ брэнд нь нэгдүгээрт, шинэлэг, хоёрдугаарт, үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглээнд гаргасан. Гуравдугаарт, зах зээлд өөрийн байр суурь, чанараа олж авсан учраас инновац шингэсэн бүтээгдэхүүн юм. Товчхондоо олон эрдэмтнийг урьж, маш том амбицтайгаар эхлүүлсэн кластер бизнес учраас амжилтад хүрсэн.

 

Эдийн засагч Б.Мөнхсоёл: Шинээр гаргаж буй патентийн тоогоор инновацыг дүгнэдэг

 

-“Дэлхийн эдийн засгийн форум”-аас улс орнуудын өрсөлдөх чадварын тайлан гаргадаг. Монгол Улс инновацын зэрэглэлээр төдийлөн дээгүүр байр эзлэж чаддаггүй. Тэгэхээр хийх ажил их байна гэсэн үг. Инновацыг юугаар дүгнэдэг вэ гэвэл тухайн улсад шинээр гаргаж буй патентийн тоогоор нь  жагсаадаг. Сүүлийн үед манай улс энэ асуудал дээр их анхаарч байна. Зөвхөн улс төсөвлөх биш, хувийн сектор, аж ахуйн нэгж судалгаа шинжилгээ, хөрөнгө оруулалтад анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ  аж ахуйн нэгж их, дээд сургуулиудтай хамтарч, шинэ бүтээгдэхүүн, технологи бий болгоход бодлогоо чиглүүлэх шаардлагатай. Манай улсын хувьд хамтын ажиллагаа дутагдалтай байна. Энэ дутагдлаа нөхөөд ажиллавал дотооддоо өрсөлдөөд зогсохгүй, гадагшаа тэлэх боломжтой.

 

“Buuvee” брэндийг үүсгэн байгуулагч Р.Бадмаанямбуу:“Бүүвээ” гэдэг компанитай болохыг мөрөөдөж эхэлсэн

 

-Би өөрөө дунд сургууль төгсөхдөө ноолуур судлаач болно гэх шийдвэр гаргасан. Хүү маань багадаа зураг зурах дуртай байсан. Зургаа дүүдээ өгөхдөө “бүүвээ бүүвээ” гэж хэлнэ. Сүүлдээ би “бүүвээ” гэдэг компанитай болохыг мөрөөдөж эхэлсэн. Нэрний учир нь “бүү ай” гэсэн утгатай, эхийн хайр юм. Үүнд ямаачин өвөө, инженер ахын үлгэр дуурайлал нөлөө үзүүлсэн. Ийнхүү сонгосон замналаараа ШУТИС-ийн доктор, профессор Д.Энхтуяа багшийн удирдлагаар бакалавр, магистрын дипломын ажлаа ноолуурын сэдвээр хамгаалж байсан. Манай брэндийн туршилтын бүтээгдэхүүнүүд Монгол, Герман, Австрали, Америк, Ирланд, Япон, Хятадын зах зээлийн хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гаргасан бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээж, дэлхийд сурталчилж, нэгэн үдшийг аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн минь цаашид илүү ихийг үйлдвэрлэх урам авлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 115 (6847)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

8 цаг 41 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

8 цаг 41 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

8 цаг 41 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

8 цаг 41 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

8 цаг 41 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

8 цаг 41 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

8 цаг 41 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

8 цаг 41 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

8 цаг 41 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

8 цаг 41 мин