ТОСК-ийн нэрийг барьж иргэдээс зургаан тэрбум төгрөг залилжээ

2022-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Цагдаагийн байгууллагад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэр барьж, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ. Тус хэрэгт холбогдуулан гэм буруутай байж болзошгүй этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж.

 Одоогоор нийт хэчнээн хүнийг залилж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зургаан тэрбум гаруй төгрөг залилсан байж болзошгүйг тогтоогоод буй юм байна.

 Хэрэгт холбогдогч иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорациас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна гэх зэргээр иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилсан байна. Тухайн этгээд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэдгийг ТОСК мэдэгдэв.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 6 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17