Аль нь вэ хө

2014-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Нийслэл хот жилээс жилд өнгө нэмж, нүдний гэм байсан хогийн савнууд ч нэг мэдэхэд хаа сайгүй бий болсныг сайшаалтай. Тэр хэрээр хөл дор хөглөрөх хог багасан хэдхэн алхмын цаадах саванд хогоо хаячихдаггүй залхуу нэгнээ хүмүүс зэмлэнгүй харцаар нэвт өрөмдөн нүдээрээ загнадаг болжээ.

Нийслэлийн нэг хэв загвартай хогийн савнууд “Энгийн”, “Дахивар” гэсэн хоёр тасалгаатайг хэн хүнгүй мэднэ. Дахин боловсруулах хог хаягдлыг оновчтой товчхон нэрлэх уралдаанд нэгэн оюутан “Дахивар” гэсэн үгээр түрүүлсэн гэнэ лээ. 

Гэвч энэ үг ямар учиртайг өнөөг хүртэл мэдэхгүй яваа хүн цөөнгүй. Энэ талаар сурталчилгаа ч явсан зүйлгүй. Тэгээд ч дахивар хог хаягдал гэж чухам юуг хэлээд байгаа тал дээр эргэлзэх хог хаягчид надаас авахуулаад бишгүй. Ямар ч байсан ундааны хуванцар савыг дахин боловсруулдаг нь лавтай. Тэдгээрийг том оо гээч мяндсан шуудайтай хүмүүс цуглуулан хоёрдогч түүхий эдийн цэгүүдэд борлуулдаг шүү дээ.

Харин шилэн лонх дахивар мөн үү. Элдэв цаасан уут, сонин, сэтгүүл үүнд хамаарах уу. Полиэтилен уутыг аль тасалгаанд нь хаях вэ гээд бөөн асуулт ундарна. Уг нь эдгээрийг бүгдийг дахин боловсруулах боломжтойг мэднэ л дээ. Харин манайд яадаг юм бол, эргэлзээтэй. Хүүхдийн нэгэн алдартай дууны үгийг өөрчлөн “Энгийн үү, дахивар уу аль нь вэ хө” гэж таамаглан дуулалтай биш дээ.

Тэгэхээр энгийн хог гэж юуг хэлэх, дахивар тасалгаанд ямрыг нь хаяхыг тодорхой хэлээд өгвөл зүгээрсэн. Хогийн савнуудыг өөлөх өөр нэг зүйл бас байна аа. Тэдгээр сав бороо шорооноос хамгаалсан дээвэртэй. Гэвч дундуур нь ундааны том сав зэрэг овортой хог шургуулахад хүндрэлтэй.  Анх хийхдээ үүнийг бодолцож болоогүй л юм байх даа.   

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 18 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 22 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 22 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин