ТОСК банкуудтай тохиролцох боломжгүй гэнэ

2014-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчдыг тодруулах сугалааг өнгөрсөн тавдугаар сарын 10, 11-нд явуулсан билээ. Тухайн үед уг хороололд амьдрахаар 9094 хүн бүртгэгдсэнээс 3159 хүн шаардлага хангаагүй хэмээн хасагдаж 5935 хүн оролцож байв.

 

“ТЭНГЭРЭЭС ОД ШҮҮРЭГЧИД”

 

Нийт 1540 хүн “байр­тай болсон” нь саяхан. Өөрөөр хэлбэл, сугалааны тохирол гарсны дараа л шууд байрныхаа түлхүү­рийг гартаа атгасан мэт хөөрцөглөж байв. Тэд тэнгэрээс од шүүрэхтэй адил байртай болох эхний даваагаа давсан билээ. Харин дараагийн даваа нь урьдчилгаа төлбөр. Түүний дараа банкны зээлийн шалгуур. Энэ бүгдийг давж чадсан нь жинхэнэ аз нь шовойж, од нь гийсэн байж таарав. Гэтэл одоогоор 323 хүн урьдчилгаа төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар буцаагдсан байна. Байрныхаа төлбөрийг 100 хувь барагдуулсан 82 хүн нэг дор байрлахгүй учраас хүлээж байгаа хэмээн ТОСК-ийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од хэлэв. Уг нь “Буянт-Ухаа-1”-ын сугалаанд хожсон хүмүүс тавдугаар сарын 23-нд байрандаа орох байлаа.

ХАШАА БАЙШИНГИЙН “ЭРЛЭГ”

 

Сугалаанд хожсон хүмүүс хуруу хумсаа хугалах шахан байж урьдчилгаа болох гучин хувийг төлөв. Төлөх төлөхдөө өөрт байгаа үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингаа зарсан хэмээн азтанууд ярьж байлаа. Өнгөрсөн тавдугаар сард хашаа байшин зарна гэсэн зар илт олширсныг зарын сайт болон сониныхон хэлж байсан юм. Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар нийлүүлэлт нь хэтэрсэн хашаа байшингийн үнэ шалдаа буусан гэдгийг ч хүмүүс хэлэв.

Өдгөө банкны шалгуурт хөл нь бүдэрсэн “азтанууд” урьдчилгаа төлбөрөө буцааж авсан ч өмнөх шигээ хашаа байшин худалдаж авч чадахгүй. Учир нь урьдчилгаанд талбайгаасаа хамааран 12-26 сая орчим төгрөг төлжээ. Гэтэл 25 сая төгрөгөөр захын хороол­лын хашаа байшин авна гэсэн үг. /www.ezar.mn, www.osmo.mn зэргээс харж болох юм/ Ийнхүү байртай болох гээд хашаа байшингаа золигт гаргасан иргэдийг яах вэ. ТОСК-ийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од “Банк­ны асуудлыг бид зохицуулах ямар ч арга байхгүй. Засгийн газраас гаргасан 36 дугаар тогтоолд банкнаас тавигдах шалгуур шаардлагыг хангасан байх ёстой хэмээн заасан байгаа” гэв.  Харин тэрхүү зохицуулалтыг олж харалгүй гоомой хөдөлсөн нь хүмүүсийн буруу бололтой.

 

СУГАЛААНЫ ТОХИРЛЫГ 40 САЯАР ШУУД ДАМЖУУЛЖЭЭ

 

Төрийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-1” хорооллын 323 азтан хөрөнгө мөнгөний бололцоогүй зэрэг шалтгаанаар орон сууцнаасаа татгалзсан хэмээн наадмын өмнө мэдэгдсэн. Тэдгээр хүмүүсийн оронд суга­лаанд оролцсон ч сон­гог­доогүй хүнээс сон­голт хийх боломж гарч буйг ч дуулгасан. Энэ­хүү сугалааны тохир­лыг маргааш буюу энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд явуу­лахаар болсон билээ. Харамсалтай нь энэ удаа сугалаа явуулах хугацааг хойшлуулснаа тус корпо­рацийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од хэллээ. Учир нь бөхийн өргөө засварт орсон аж. Сугалааг явуулах өөр газар хайж буй гэнэ. МҮОНТ-ын хоёрдугаар сувгаар шууд дамжуулахдаа 40 орчим сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь 33.47 ам метр талбайтай байрны зардал юм. Ийм үргүй зардал гаргаж байхын оронд ядарсан нэг хүнд бэлэглэхгүй яав хэмээн харуусмаар. Харин дахин сугалааг явуулахдаа зардлаа хэмнэн 3-4 орчим сая төгрөг төлөхөөр газар хайж байгааг албаны хүн хэллээ.

 

АЛАГЧЛАХГҮЙ ХЭМЭЭН ДАХИН ХҮН ХОХИРООХ УУ?

 

Өмнө нь хүмүүсийн орлоготой эсэхийг тооцолгүй сугалаа явуулсан нь олон иргэдийг чирэгдүүлсэн. Зарим нэг нь орох оронгоороо ч тоглоод авсныг сүүлийн хоёр сарын турш хүмүүс халаглаж байна. 323 хүний буцаасан байр бас хүмүүсийн сонголт хийгээгүй байр гээд үлдсэн хэдийгээ эзэнтэй болгохоор ТОСК-ийнхон сугалааны тов зарласан. Гэвч тэрхүү ажлыг гүйцэтгэхдээ аавын хүүг алагчлахгүй гэнэ. Алагчлахгүй гэдгийн цаана нэг өрх хашаа байшингаа орон сууцаар солихоор хохирох вий гэсэн болгоомжлол байна. Тодруулбал, урьдчилгаа төлбөрөө төлсөн ч орлого хүрэхгүй гэдэг шалтгаанаар банкны шалгуурт бүдэрсэн хүмүүс байраа буцаасан билээ. Түүнтэй адил олон хүн дахин сугалаанд орох магадлалтай. Хүмүүс банкны шалгуурт бүдэр­вэл ТОСК-ийнхон яаж чадахгүй гэдгээ хэлэв. Төрөөс ард түмнээ харж үзэн 20 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн аж. Тус хороол­лын талбайн үнэлгээ зах зээлийн үнээс хавь­гүй хямд хэмээн тайл­барлалаа. Тиймээс төрийн хайр хишгийг зөв шингээх нь ард түмний сонголт бололтой.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 22 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 42 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 46 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 49 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 55 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 58 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 8 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 8 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 8 мин