Н.Энх-Дэлхий: Бид бүтээгдэхүүнээ 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг

2022-05-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, Технологи-2022” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд боллоо. Үзэсгэлэнд 90 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцууллаа. Тэдгээрийг салбараар нь ангилвал хүнс, шингэн хүнс, ноолуур, хөнгөн аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, гар урлал, арьсан бүтээгдэхүүн, гутал, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд зонхилж байв. Энэ удаагийн үзэсгэлэнг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “GIZ”, АПУ хувьцаат компани, “Глобал трейдинг Девелопмент” ХХК ивээн тэтгэж, Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв” дэмжин оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэд, ААН-үүдээс “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв”-ийг онцолсон бөгөөд тус төвийн гишүүн, бизнес эрхлэгч Н.Энх-Дэлхийтэй ярилцлаа.

-Энэхүү үзэсгэлэнд хэд дэх удаагаа хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна вэ?

-Манай төв нийт 500 гаруй гишүүнтэй. Энэхүү үзэсгэлэнд 2019 онд анх удаа оролцож байсан бол энэ жил дахин оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 15 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн. Бид цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил үйл ажиллагаа явуулж чадаагүй. Манай үйлдвэрлэгчдийн хувьд хүүхдийн болон үндэсний хувцас, модон эдлэл, гар урлал, эсгий урлал, биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, эко хүнс зэрэг бүтээгдэхүүнүүдийг 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнээ энэ жил дэлгэж байна.

-Өмнөх жилүүдийн үйл ажиллагаанаас энэ удаагийн үзэсгэлэн юугаараа онцлог байна вэ?

-Оролцогч нар маань өмнө оролцож байсан үеэс энэ жил илүү олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дэлгэсэн байна. Үүнийгээ дагаад ирж байгаа худалдан авагч нар их сонирхож, таатай хандаж байлаа. Мөн сайны хажуугаар дутагдалтай асуудал бий. Мэдээлэл хүргэлт дутмаг байснаас, ажлын өдрүүдэд үйлчлүүлэгч цөөн байлаа. Харин амралтын өдрүүдэд харьцангуй нэмэгдлээ. Дараа дараагийн жилүүдэд мэдээлэл хүргэлт дээр анхаараасай гэж зохион байгуулагчдаас хүсмээр байна. Учир нь бид хэдий хэмжээний орлого олно төдий хэмжээгээр санхүүгээ зохицуулж, цалин хөлсөө олгодог тул энэ асуудал их чухал. Мөн бизнес эрхлэгчдийн хувьд түрээсийн асуудал хамгийн их санааг нь зовоодог.

-Талбайн түрээсийн хувьд хэр уян хатан байна?

 -Нэг өдрийн түрээс 2.2 сая төгрөг буюу нийт дөрвөн өдрийн түрээсийн төлбөр 8.8 сая төгрөг. Энэ төлбөрийг Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв”-өөс төлж байгаа. Мөн нийт түрээсийн төлбөрийн 40 хувийг жижиг, дунд үйлдвэрийн газраас хөнгөлж өгсөн нь бидэнд их дэмжлэг боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17