Л.Түмэнжаргал: Үенд тодосгогчтой томографийн шинжилгээг нэвтрүүлж байна

2022-05-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Р.ОЮУН

 

ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн их эмч, “Алтан чагнуур”-ын эзэн Л.Түмэнжаргалыг "Зууны мэдээ" сонин "Эрүүл мэнд" булангийн зочноор урьж ярилцлаа.

 

-Танай тасгийн ачаалал хэр байна. Үйлчлүүлж байгаа иргэд ямар зовиуртай ирж байна вэ?

-Гэмтлийн эмнэлэг байнгын ачаалалтай ч улирлын чанартай байдаг. Хавар, зуны улиралд аялал зугаалга эхэлсэнтэй холбогдуулан том ослууд ихэсдэг. Онгоцны зардал өндөр ч хүний алтан амь чухал учраас гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авч байна. Манай эмнэлгийн хүлээн авахаар гарагуудаасаа хамаарч долоо хоногийн сүүлээр ихэсдэг. Ерөнхийдөө 200-500 хүн ирдэг. Мөн баяр ёслолын үеэр их ирнэ. Үүнийгээ дагаад шинжилгээнүүд, зураг авалт, эхо, компьютер, MRI авахуулах нь нэмэгддэг. Манай эмнэлэг 24 цагийн дүрс оношилгооны тусламж үйлчилгээ үзүүлдэг цөөхөн эмнэлгийн нэг. Рентген зураг, хэвлийн эхо, компьютер, нэн шаардлагатай бол MRI буюу соронзон давтамжит томографийн шинжилгээг хийдэг. Манай тасаг 10 эмч, 26 техникчтэй рентген зургийг 24 цагийн турш авдаг ч хангалтгүй байна. 

-Дүрс оношилгооны аппаратуудын чанар, хүрэлцээ, хангамж хэр байна?

-Манай тасаг сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай томографийн аппарат, MRI, рентгенийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. Энэ хэрээр оношилгоо, зургийн чанар дээшилж байгаа. Орчин үеийн анагаахын чиг хандлага нотолгоонд тулгуурласан анагаах ухаан. Нотолгоонд зураг, шинжилгээ ялангуяа, гэмтлийн салбар рентген, MRI, компьютерийн зургийн шинжилгээн дээр үндэслэдэг. Тиймээс манай тоног төхөөрөмжүүд сайн. Гэсэн ч сайжруулах аппаратууд бий. Мөн хүчин чадлыг нь нэммээр аппаратууд ч байгаа. Дэлхийн банк, Эрүүл мэндийн яамны PACS төслөөр оруулж ирсэн компьютер томограф нь 64 зүслэгтэй сүүлийн аппарат. MRI гэхэд 2012 онд суурилуулсан аппарат байна.

-Нэг аппаратыг хэдэн жил ашиглах хугацаатай байдаг вэ?

-Аппарат бүрийн ашиглалтын хугацаа өөр байдаг. Хугацаагаар биш зүслэгээрээ, ажиллах цагаараа хамааралтай. Тухайлбал, сайн дижитал рентген аппарат өөр энгийн дотрын клиникт урт хугацаанд ажиллах боломжтой байхад манайд 24 цагийн турш тасралтгүйгээр зураг авч байна. Тэгэхээр тоног төхөөрөмжүүдийн ажиллах чадвар урт, богино хугацаагаар наашилж байдаг.

-Таны эзэмшсэн мэргэжил дүрс оношилгооны эмч үү?

-Би 2005 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг ерөнхий мэргэжлийн эмчээр төгссөн. Нэг жил нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв буюу 103-т эмчээр ажиллаж байгаад Шүүх эмнэлэгт орж хоёр жил шинжээч эмчээр ажилласан. 103-т их ч юм үзсэн. Жинхэнэ эмч болдог газар. Хаана юу болохгүй байна тэр бүр дээр түргэний машинтай очиж үзэж байсан.  2010 оноос хойш ГССҮТ-ийн дүрс оношилгооны эмчээр ажиллаж байна. Шүүх эмнэлэгт ажиллаж байхдаа дүрс оношилгооны эмч болох хүсэл төрсөн учраас сонирхлынхоо дагуу ажиллаж байна. Хамгийн таалагдсан нь бүх юм нь дэвсгэр суурь чиглэлээр асуудал нь шийдэгдэж байсан. Түүндээ ч дуртай болсон. Шүүх, гэмтлийн эмнэлэг харилцан холбоотой ажилладаг учраас дүрс оношилгооны мэргэжил эзэмшээд гэмтлийн эмнэлэгт орж ажилласан. ГССҮТ-ийн дүрс оношилгооны салбар нь яаралтай үеийн дүрс оношилгоо буюу асуудлыг тэр дор нь шийдээд шийдвэрээ хурдан гаргаад түүнийгээ сайн дүгнэх хэрэгтэй. Ингэснээр хүний амь нас болон мэс засалд орох уу, үгүй юу. Яаралтай мэс засал мөн, бишийг шийддэг.

-Та сая дэлхийн эмч нарын өдрөөр “Алтан чагнуур”-ын эзэн болсон. Энэ талаар?

-Өмнө нь манай салбараас Ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд, ХСҮТ-ийн Дүрс оношилгооны зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Р.Асай эмч авч байсан. Ийм нэр хүндтэй хүмүүсийн араас салбарынхаа төлөөлөл болж энэ шагналыг авсандаа баяртай байна. Би ганцаараа энэ шагналыг авсан гэж ойлгож болохгүй. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ГССҮТ-д тэр тусмаа дүрс оношилгооны салбарын ачааллыг харж намайг төлөөлөл болгож өгсөн гэж бодож байна. Манай эмнэлэг судалгаа шинжилгээний ажлууд, шинэ технологиудыг нэвтрүүлдэг. Мэс засал, унтуулга, сэхээ, лабораторийн эмч нарыг дагаад бид сайжирч, дэвшихгүй бол болохгүй. Тиймээс уншиж судална, түүнтэй холбоотой шинэ технологиудыг нэвтрүүлнэ. Тухайлбал, манай багийн сүүлийн үед сонирхож байгаа сэдэв бол нугасны сувгийн нарийсалтай хүмүүст мэс заслаас өмнөх өвчин намдаах эмчилгээг багажийн хяналт дор хатуу хальсны дээрх зайд өвчин намдаах үрэвслийн эсрэг тариаг тарьж эмчилдэг. Энэ чиглэлээр сүүлийн үед түлхүү ажиллаж байгаа. Өвдөлттэй хүн их стресстэй болдог. Сарын дараа мэс засалд орох дугаартай хүн байлаа гэхэд эхлээд оношийг нь тогтоогоод багажийн шинжилгээний хяналт дор өвчин намдаах тариаг хийж судалж, шинжилдэг. Манай багийн үр дүн сайн байгаа. Хэрэв ингээд үр дүн гарахгүй бол яаралтай мэс засалд орно.

-Өөр шинээр нэвтрүүлж байгаа ямар эмчилгээ байгаа вэ?

-Өөр эмнэлгүүдэд хийдэггүй манай тасгийн шинээр нэвтрүүлж байгаа оношилгооны шинжилгээний арга бол үений тодосгогч бодистой томографийн шинжилгээ. Үенд тодосгогч бодис тарьж байгаад үений зургийг компьютер томографаар авдаг аргыг манай багийнхан хийдэг. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр компьютер томографийн аппарат байгаа тохиолдолд үений зөөлөн эд, холбоос, гэмтэл, өөрчлөлтүүдийг сайн үздэг. Хүмүүс энэ бүгдийг илрүүлэхийн тулд MRI дээр ачаалал өгч дугаарладаг. MRI сайн. Гэхдээ зөвхөн MRI аппарат байгаа газарт хийх боломжтой. Гэтэл Завхан, Ховд аймагт буюу 1000 км-ийн цаана компьютерийн аппарат нь байгаад байна. Холбоосын гэмтэл ч юм уу, өөр бусад хүнийг шинжилгээний аргуудаа ашиглаад үенд нь тодосгогч бодис тарьж байгаад зурагаа аваад дүрс оношилгоогоо хийнэ. Оношилгоогоо хийчихвэл төрөлжсөн нарийн мэргэжил, гуравдугаар шатлалын эмнэлгээсээ эмчээ дуудаад газар дээр нь мэс заслаа хийлгэх сонголтууд байдаг. Тиймээс манай тасгийнхан энэ чиглэлээр ажиглалт, судалгаа хийж багшилж, зааж сургаж байна. Дүрс оношилгоогоор суралцаж байгаа резидентүүд, нарийн мэргэжил эзэмших гэж байгаа эмч нар манай эмнэлэг дээр тойролт хийж ирэхээр нь тасгууд дээр аппарат бүр дээр мэргэшүүлэн гэмтлийн талын ойлголттой болгохыг хичээдэг. Яагаад гэхээр энэ эмч нар гэмтлийн эмнэлэгт ажиллахгүй ч гэсэн хаа нэг газар ажиллана. Тэндээ заавал гэмтэл үзнэ. Хугарал харах их хэцүү, нарийн технологи, арга барилтай. Энэ болгоныг эмч нарт зааж сургадаг.

-Танай тасагт залуу эмч их байна уу?

-Манай тасагт гурван үеийн эмч нар ажиллаж байгаа. Би дунд үе, ахмадуудаасаа сураад залуучууддаа зааж, заалгаад өдөр бүр сурч байна. Шинэ мэдээллүүдийг байнга авч байхгүй бол болохгүй. АШУҮИС том, сайн хөгжиж байгаа, олон улсад нэр төртэй. Монгол Улсдаа топ сургуулийн нэг. Гэтэл хүний их эмч бэлддэг Дорноговь, Говь-Алтай аймаг анагаах ухааны их сургуультай.  Би Говь-Алтай аймгийн анагаах ухааны их сургууль дээр очиж үзээгүй, дайраад өнгөрдөг байсан. Гэхдээ манай эмч найзуудын хэлснээр Н.Алтанхуягийн үеийн хуучны тоног төхөөрөмжөөр өнөөдөр ирээдүйн эмч нараа бэлдэж байгаад харамсдаг. Энэ сургууль баруун таван аймагтаа эмч бэлддэг. Тэгэхээр баруун таван аймгийн иргэд сайн эмчээр үйлчлүүлдэг баймаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 95 (6827)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин