Шилдэг татвар төлөгчийг дөрвөн ангилалд тодруулав

2022-05-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Жил  бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан доор 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ. Ажил хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж байгаа иргэн бүртээ и-баримтын системээр дамжуулан цахим талархлыг хүргүүлснээр “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэлнэ. 

ТЕГ, Нийслэлийн татварын газар, аймаг, дүүргийн татварын хэлтсээс энэ долоо хоногийн турш тухайн орон нутагтаа танхимын болон цахим сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах, татвар төлөгчдийн санал хүсэлтийг сонсох уулзалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулна.

Мөн  “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн өөр нэг зорилго нь татвар төлөгчдөө сурталчлах юм. Энэ зорилгын хүрээнд жил бүр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж, хэвлэл мэдээллээр сурталчилж, алдаршуулдаг. Монголын татварын алба нь 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлсэн бөгөөд орлогоор нь том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн ангилалд хуваасан. Энэхүү ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгарууллаа. Шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа дан ганц татвар төлөлт бус хуулийн  хугацаандаа тайлангаа илгээж, татвараа төлдөг зэрэг татварын хуулиа хамгийн сайн хэрэгжүүлсэн татвар төлөгчдийг шалгаруулсан. 2022 оныг “Татварын боловсролыг дэмжих жил” болгосонтой холбоотой нийслэлийн ЕБС-ийн багш нарын дунд хүүхэд багачуудад татварын боловсрол олгох зорилгоо зарласан шилдэг контентын уралдааны шилдгүүд болон уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдааны ялагчдыг шалгаруулж энэ сарын 13-нд шагналыг гардуулна.

Энэхүү аяны хүрээнд есөн дүүрэг, 21 аймгийн татварын хэлтэс орон нутгийнхаа томоохон худалдааны төвүүдэд төлбөрийн баримт авах, өгөх дадалд суулгах өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд цахим орчинд “төлсөн л бол баримтаа аваарай” уриалга бүхий сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Мөн Татварын ерөнхий газар, Гааль, татвар, санхүү мэдээллийн төв УҮГ хамтран бэлэн бус төлбөр тооцооны үед хэрэглэгчийн үүсгэсэн цахим төлбөрийн баримт үүсэх боломж бүрдүүлсэн шинэ үйлчилгээг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээнд иргэдийг дадуулах нь аяны бас нэгэн зорилго юм гэж ТЕГ-ын дарга Б.Заяабал хэлэв.

Түүнчлэн 2021 онд Татварын алба улс, орон нутгийн төсөвт нийт 7.2 их наяд төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн 53.2 хувийг эзэлж байна. Нийт орлогын  33.3 хувийг ААНОАТ-аар,17.1 хувийг НӨАТ-аар, 22.1 хувийг АМНАТ-өөр , 27.5 хувийг бусад татвараар бүрдүүлжээ.  Татварын албанаас 2021 онд 298.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг иргэд, ААН-д хуулийн дагуу хүргүүлсэн. НӨАТ-ын  хоёр хувийн буцаан олголтоор нийт 1.1 сая иргэнд 206 сая төгрөгийг  олгосон аж. Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөртэй холбоотойгоор 52 орчим мянган иргэнд ногдох 50.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг 2021 оны татварын жилд олгосон гэлээ. Мөн  бэлэн бус төлбөр тооцооны үед хэрэглэгчийн үүсгэсэн цахим төлбөрийн баримт үүсэх боломж бүрдүүлсэн шинэ үйлчилгээг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн. Улс орон даяар “Баримтаа аваарай” сошиал аяныг зохион байгуулж байгаа бөгөөд Аяны хүрээнд  “Мишээл” худалдааны төвд хууль сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байгааг тодотгов. 

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 93 (6825)

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 56 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 56 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 56 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 56 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 56 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 56 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 56 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 56 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 56 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 56 мин