О.Батхүү: Банк ганцхан зураг авсныхаа төлөө яагаад үнийн дүнгийн нэг хувийг авах ёстой гэж

2022-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
Банкуудын зээл олголтын шимтгэл нэг хувийн асуудлаар Хуульч О.Батхүү Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт хандав. Тэрбээр "Банкууд хэзээнээс зээл олголтын шимтгэл гэж нэг хувь авдаг болсон талаар судлаад үзвэл банкууд нийлээд ийм зүйл хийгээд байгаа юм уу гэсэн дүгнэлтэд хүрнэ. Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5-д ноёлох үйл ажиллагаа буюу давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр банкууд нийлж байгаад зээл авч буй хүмүүсийг хясан боогдуулж байна гэж үзэж байгаа.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохирч болохгүй гэж заасан. Орон сууцны зээл авахтай холбоотой бүх баримтыг зээлдэгч өөрөө гаргаж байгаа. Харин банкны зээлийн эдийн засагч байран дээр очиж нэг удаа зураг авдаг.

Ямар ч үндэслэл тооцоололгүй мөнгийг хэрэглэгчээс авч байна. Гэтэл яагаад ганц удаа зураг авсныхаа төлөө гэрээний үнийн дүнгийн нэг хувийг авч байгаа юм бэ? Ямар ч үндэслэл тооцоололгүй мөнгийг хэрэглэгчээс авч байна.

Зээлдэгч нар бол банкны харилцагчид. Тиймээс ШӨХТГ-аас дээр дурдсан хоёр үндэслэлээр банкуудад шалгалт оруулж өгөөч. Банкууд үнэхээр үгсэн хуйвалдаж нэг хувийг тогтоосон уу, зээл судалсны шимтгэл гэж авч байгаа мөнгө нь банкнаас бодитой гарч байгаа зардал мөн үү? гэдэг дээр дүгнэлт гаргаж өгнө үү. Хэрвээ банкууд хууль зөрчсөн давуу байдлаа ашигласан гэсэн дүгнэлт гаргавал үлдсэн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. ШӨХТГ банкуудтай шүүхийн маргаан үүсгэсэн тохиолдолд Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульчид хамтран ажиллахад бэлэн байгаа. Монголбанк долоо хоногийн дотор хариу өгсөн. Бид төрийн байгууллага, банкууд чөлөөт зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс бид банкны дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэсэн тайлбар ирүүлсэнтэй санал нийлэхгүй байна. Хуульд зааснаар банк өөрийнхөө хүүг тогтоох бүрэн эрхтэй. Харин шимтгэл болон хураамж нь үндэслэлгүй байвал Монголбанк хүчингүй болгох учиртай. Тиймээс энэ хариуг хүлээж аваагүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 28 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 28 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 28 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 28 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 28 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 28 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 28 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 28 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 28 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 28 мин