Жуулчдад НӨАТ-ын буцаалт, татварын урамшуулал олгох асуудлыг судлахаар болов

2022-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын хил нээлттэй дээр, аялал жуулчлал сэргэх боломжтой улирал ирсэн тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 120 гаруй компанийн төлөөлөлтэй уулзав.

2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ий 7.2 хувьтай тэнцэх мөнгөн урсгал эргэлдэж байсан энэ салбар хоёр жил гацсанаар зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хэмжээнд салбарын орлого 70 гаруй хувиар унажээ. Ялангуяа агаарын тээврийн үнэ тариф, тэр дундаа “МИАТ” компанийн Европын орнууд руу холбодог гол нислэг болох Франкфурт чиглэлийн үнэ тариф хэт өндөр, суудал олдохгүй байгааг төрөөс зохицуулж өгөхийг хүсчээ. Мөн орон нутгийн нислэг үйлдэж буй “Хүннү эйр” компани одоо болтол нислэгийн хуваариа танилцуулахгүй байгаа нь жуулчдад мэдээлэл өгөхөд хүндрэл үүсгэж байгааг төлөөллүүд хэлэв.

Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох, НДШ-ийн болон газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр, төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаараа дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газар хуралдаанд танилцуулсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд “"Энэ салбар өнгөрсөн хоёр жил хэвтэрт орсон. Ирэх хоёр жилд Засгийн газар бүх чадлаараа дэмжээд, босгож ирнэ. Татвартай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгааг болиулж, ирэх долоо хоногт багтаан Сангийн яам хаалттай байгаа бүх дансыг он дуустал үе шаттай шийдвэрлэнэ. Франкфурт руу нисэх тасалбарын үнийг буулгах асуудлыг ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. НӨАТ-ын систем, татварын урамшууллын тухайд Монголоос гарах үед нь гадаадын жуулчдад тодорхой хувийн буцаан олголт өгдөг болох асуудлыг Сангийн яам судална. Монгол Улсыг зорин ирэх жуулчдад Covid-19-ын  шинжилгээ, вакцинжуулалт хийх тусгай үйлчилгээг нийслэлийн 4-5 том эмнэлэг нэгдсэн байдлаар зохион байгуулах бүрэн боломжтой” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 9 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 9 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17