Хөгжлийн банк зээлдэгчээс хоёр тэрбумын хүү нэмж нэхэмжилжээ

2022-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-д холбогдох иргэний хэргийг  өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

 “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 32.178.607.980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд хариуцагч “Монгол Мах Экспо ХХК”-аас 32,178,607,980.57 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч “Монгол мах экспо” ХХК болон хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас  2,229,181,236.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгон хариуцагч “Монгол мах экспо” ХХК-аас  29,949,426,744.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК болон хариуцагч  “Монгол мах экспо” ХХК нь тус тус хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь зөвшөөрч хүсэлт гаргасан, хариуцагч “Монгол мах экспо” ХХК нь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан хүсэлтийг тус тус гаргасан тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17