А.Дашчирэв: Ялагдлыг тамирчин бүхэн туулдаг

2022-04-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Монголын оюуны спортын тамирчдаас өсвөр насныхан даамаар цахиур хагалж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Бид энэ удаад даамын ААШТ-д оролцохоор бэлдэж буй Спортын мастер А.Дашчирэвийг “Амжилтын эзэн” буландаа урилаа. Тэрбээр 2017 онд ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртсэн бол 2018 оны дэлхийн аваргын тэмцээнд шагналт IV байрт шалгарч байсан юм. Мөн 2018 оны Азийн аваргаас төрөл тус бүрт медаль хүртэж, дөрвөн удаа улсын аварга болсон ирээдүйтэй тамирчин юм.

 

-Тамирчид өөрийн хүсэл сонирхолд тулгуурлаж спорттой нөхөрлөдөг. Даам таны хобби юу, эсвэл амьдралын тань зорилго болсон  уу?

-Даам эхлээд миний хобби байсан. Би жаахан байхдаа спортын дугуйланд явдаг байсан ч хоёр сараас дээш хугацаагаар суралцаж чаддаггүй байсан. Гэсэн ч аав, ээж минь намайг тууштай байсангүй гэж зэмлэж байгаагүй. Харин ч эсрэгээрээ тэд шинэ зүйл турших бүрт дэмжиж, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Анх даамаар хичээллэж эхлээд  өөрийн эрхгүй энэ спортод татагдсан. Одоо харин хобби биш зорилгоо болгочихсон хичээллэж, өрсөлдөж байна.

-ДАШТ-д орон орны шилдгүүдтэй олон таарсан байх.  Том тэмцээнд оролцохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Оролцсон тэмцээн бүртээ үе тэнгийнхээ тэр тусмаа дэлхийн нэртэй тамирчидтай учраа таарч, тэнцүү өрсөлддөг. Өрсөлдөгчөө хараад сандарч, өөртөө эргэлзсэн удаа олон бий. Надад сэтгэл зүйгээ бэлддэг ямар нэгэн онцгой арга барил байхгүй. Сандарлаа багасгах гэж хичээх, эсвэл айдсаа дарахыг оролдох тусам улам хүчтэй илэрдэг нь өөрт мэдрэгддэг. Тиймээс тухайн үед аль болох тайван байхыг л хичээдэг. Хожиж, хожигдохоос илүү мэдэрсэн айдас, сандрал, хөөрөл, догдлол минь дараа нь үнэ цэнтэй санагддаг. Гэхдээ хожигдсон гэж шантраад суулгүйгээр дараагийн тоглолтод анхаарлаа хандуулдаг. Энэ нь давуу тал болж илүү суралцах боломжийг олгодог юм.

-Ширээний ард суугаад өрсөлдөгчөө харах үед ямар мэдрэмж төрдөг бол?

-Тоглолт эхлэхээс өмнө өөрөөсөө ур чадвараар илүү байж мэдэх өрсөлдөгчөө хараад бага зэрэг айдас төрнө. Эсвэл өөртөө итгэлтэй, тайван байдал ч мэдрэгдэнэ. Мэдрэмж бол түр зуурын л зүйл. Тухайн мэдрэмжийг тоглолтын явцад өөрчлөх боломжтой.

-Хөлөг дээрх ялагдлаа бодохоор заримдаа сэтгэлийн дарамт болох тал байдаг уу?

-Ялагдалыг тамирчин бүхэн туулдаг. Гэхдээ тухайн ялагдлаасаа юу сурсан бэ гэдэг нь чухал. Өрөг дуусахаас өмнө хэзээ ч түрүүлж дүгнэлт хийж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэмцээн дуусаагүй байхад баярлах, эсвэл сэтгэлээр унах нь хүссэн үр дүнгээс чангаана уу гэхээс ойртуулахгүй.

-Хожиж яваад хожигдох, хожигдож яваад хожих тохиолдол шатрын спортод байдаг. Та ийм үетэй хэр их тулгарч байв?

-Дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байхад сүүлийн мөчид тоглолтын хувь заяаг өөрчлөх боломж бараг л гарахгүй. Учир нь шилдэг тамирчид жижиг алдааг  ч том хожил болгож чаддаг учраас тэр байх.

-“Биеийн хүчээр ганцыг, сэтгэлийн хүчээр мянгыг ялна” гэдэг. Даамын спорт ухааны цараа, уран нүүдэл шаарддаг. Монголын алдартай тамирчдаас хэн таны хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?

-ОУХМ Д.Эрдэнэбилэг, ОУХМ Г.Ганжаргал зэрэг олон улсын их мастерууд бүгд миний хүчтэй өрсөлдөгч. Хэдийгээр би бүгдтэй нь тоглосон ч зэрэгцэх болоогүй байна гэж өөрийгөө дүгнэдэг. Гэхдээ тэдэнтэй зүгээр л өгөө, аваатай байдаг уу гэвэл үгүй. Ширүүхэн  өрсөлдөнө. Гэхдээ л ихэнхдээ ялагдаж, тэднээс туршлага хуримтлуулдаг нь амжилт гаргахад минь  нөлөөлдөг гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17