Нөөцийн мах 350 төгрөгөөр хямдарна

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан танилцуулав. Тэрбээр “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх хуулийг Засгийн газраас өргөн барьсан.Үүнтэй холбоотойгоор гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 234 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгох. Үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгон гаргахаар шийдвэрлэлээ.Нийт 25 тэрбум төгрөгийн хүү тооцогдоно. Энэ бол иргэдийнхээ мах гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно.Мөн төв суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулж Засгийн газраас 12.7 мянган тонн мах бэлдсэн. Энэ махны 30 хувь нь үхрийнх бол 70 хувь хонь, ямааны мах юм.

Өнөөдрийн байдлаар үхрийн мах 3,600 тонн, хонины мах 6,800 тонн, ямааны мах 1.1 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд зах зээлд

үхрийн мах 8900 төгрөгөөр

хонины мах 8300 төгрөгөөр,

ямааны мах 7100 төгрөгөөр борлуулагдаж байна.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хонины мах дээр 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөц хөрөнгөөсөө мах бэлдсэн компаниудад өгөхөөр шийдвэрлэсэн бол нөөцийн мах бэлдсэн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд маханд 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Ингэхээр нөөцийн хонины мах 8,300 төгрөгөөс 7,950 төгрөг болж хямдарна. Мөн амралтын өдрүүдэд нөөцийн мах бэлтгэсэн компаниудын борлуулж буй хонины гулууз махны үнэ 7,750 төгрөг болж хямдарна. Энэ бол өнөөдрийн байдлаар төв суурин газарт байгаа хамгийн хямд, сайн чанарын мах юм. Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийг 20 хувиар нэмэгдүүлж, маргаашаас үнийн зохицуулалт хийж арилжаална” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17