Ногоон өнгөтэй хүнсний ногооны ач тус

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Ногоон жимс нь хлорофилл болон антиоксидантаар баялаг тул ноцтой өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Хлорофилл бол ургамлыг  ногоон харагдуулдаг пигмент юм. Хлорофилл нь ургамалд нарны гэрэл, ус, нүүрстөрөгчийн давхар исэл гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсгийг ашиглан фотосинтезийн явцад хоол хүнс үйлдвэрлэх боломжийг олгодог. Үүнтэй ижил процессын явцад хүчилтөрөгч нь дайвар бүтээгдэхүүн болж ялгардаг. Хлорофилл болон түүнийг агуулсан ургамал байхгүй бол манай гараг дээрх амьдрал боломжгүй болно.

Та мэдэхгүй байж магадгүй ч хлорофилл нь бие махбод дахь чөлөөт радикалуудтай тэмцэхэд оролцдог антиоксидант юм. Чөлөөт радикалууд нь чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчин зэрэг олон архаг өвчин үүсгэдэг. Тиймээс аливаа антиоксидант, түүний дотор хлорофилл нь ашигтай байдаг.

Бидний бие чөлөөт радикалуудаас хамгаалахын тулд антиоксидант үүсгэдэг. Гэхдээ антиоксидантууд нь бидний хоол хүнс, ялангуяа жимс, хүнсний ногоо зэрэг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд бас байдаг. 20-р зууны хоёрдугаар хагаст хлорофиллын гоо сайхны салбар дахь ашиг тус, түүнчлэн хүнсний нэмэлтийн талаар олон тооны судалгаа нийтлэгдсэн. Хлорофилийг нэмэлт тэжээл болгон хэрэглэснээр амны эвгүй  үнэрийг арилгах боломжтой гэж үздэг. Сүүлийн 25 жилд хийгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хлорофилл агуулсан бүтээгдэхүүн нь батга, өтгөн хатах, гэдэс дүүрэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, арьсыг залуужуулах, шархыг эдгээхэд ашигтай болохыг нотолсон.

Хлорофилл нь үрэвслийн эсрэг болон антиоксидант нөлөөтэй болохыг судалгаагаар нотолсон. Гэсэн хэдий ч хэрэглэхэд тохиромжтой "шингэн хлорофилл" нь үнэндээ хлорофилл биш юм. Зах зээл дээр хүнсний нэмэлт болгон олж болох эдгээр дуслууд нь хлорофиллоос гаргаж авсан хагас синтетик бодис болох хлорофиллин юм. Хлорфиллин бэлдмэлийн гаж нөлөөний хувьд, жишээлбэл, хоол боловсруулах эрхтний асуудал, суулгалт, өтгөний өнгө өөрчлөгдөх, загатнах гэх мэт байдаг.

 Хлорофиллыг байгалийн хэлбэрээр, өөрөөр хэлбэл ногоон навчит хүнсний ногоо хэлбэрээр хэрэглэх, ногоон смүүти, жүүс бэлтгэх нь түгээмэл байна. Мэдээжийн хэрэг, энэхүү ногоон пигмент ба антиоксидант нь бууцай, байцаа, цэцэгт байцаа, Брюссель байцай, ногоон шош, вандуй, байцаагаар хийсэн салатанд илүү сайн шингэсэн байдаг. Мөн яншуй, селөдерей зэрэгт хлорофилл их байдаг.

Дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь шим тэжээл, эрдэс бодис, витамин, эслэгээр баялаг бөгөөд эрүүл хооллолтын үндэс болдог нь ойлгомжтой. Ногоог шүдээрээ зажилж идэх нь илүү сайн. Учир нь смүүти болгож бяцалсан ногооны бүтэц нь алдагддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 84 (6816)

 

good news. thank you
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

1 цаг 34 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

2 цаг 10 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин