![](http://resource4.sodonsolution.org/polit/image/2025/02/13/f1gqkipli1s30v8a/Байгаль орчны салбарын 10 журмыг хүчингүй болгожээ.jpg)
Т.САЙХАН
Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хуулиас давсан журмуудыг цуцлах ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 2023-2024 онд баталсан зарим журмуудыг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн. Тэгвэл энэ хүрээнд Байгаль орчны чиглэлийн 10 журмыг хүчингүй болгожээ.
1. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 153-р тушаалаар баталсан мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журам хүчингүй боллоо.
2. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/359-р тушаалаар баталсан амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц, дээжийг гадаадад гаргах, гадаад улсаас оруулах журмыг хүчингүй болголоо.
3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/75-р тушаалаар баталсан ан амьтан, бэлчээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журмыг хүчингүй болголоо.
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/21-р тушаалаар батлагдсан аюултай хог хаягдлын дагалдах бичиг баримтын хавсралтуудаар баталсан маягтуудыг хүчингүй болголоо.
5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/290-р тушаалаар баталсан ойн дагалдах баялгийн нөөц ашигласан төлбөрийн хэмжээг тогтоох тухай тушаалыг хүчингүй болголоо.
6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/325-р тушаалаар баталсан генетик нөөцтэй холбоотой уламжлал мэдлэгийг ашиглах, урьдчилсан зөвшөөрөл авах журмыг хүчингүй болголоо.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/428-р тушаалаар баталсан ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журмыг хүчингүй болголоо.
8. Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2024 оны А/451-р тушаалаар баталсан ойгоос мод бэлтгэх журмын нэгдүгээр, бэлтгэх модны саналыг хоёрдугаар, гүйцэтгэлийн тайлан гуравдугаар, тод бэлтгэх гэрээ дөрөвдүгээр, бэлтгэх гэрээний биелэлт тавдугаар, мод тээвэрлэх хяналтын хуудас зургаадугаар, мод бэлтгэх эхлэл төгсгөлийн актыг долоодугаар, мод бэлтгэлийн технологийн картыг наймдугаар хавсралтаар баталсан журмуудыг хүчингүй болголоо.
9. Байгаль орчин, уур амьсгалын сайдын А/698-р тушаалаар батлагдсан химийн аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журмыг хүчингүй болголоо.
10. Мөн А/871-р тушаалаар баталсан генетик Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журам гээд эдгээр арван журмын аргачлал, маягтуудыг хүчингүй болгож байна.
Байгаль орчны салбарт 44 хууль, 94 захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн 10 журам хасагдаж 84 журам үйлчлэхээр боллоо. Мөн энэ жил 44 хуулиас 12 хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах ажлууд явагдаж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn