Гурван өдөрт 671 мянгаар тансаглах нь

2014-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ХУЛАН

Хоёр хоногийн дараа улсын их баяр наадам болно. Гэхдээ түүнээс өмнө бодох зүйл олон бий. Хүмүүсийн сарын орлого 30 хувийн инфляцид идэгдсэн хэмээн эдийн засагчид хэлдэг. Үүнийг өдөр ирэх бүрт өсч буй бараа, бүтээгдэхүүний үнэ нотолж буй. Гэвч хүмүүс яаж ийгээд л баяраа тэмдэглэнэ. Баярын үеэр хүмүүсийн чадал чансаа хэтэвчний нимгэн зузаан мэдрэгддэг бичигдээгүй хуультай. Энэ жилийн наадмаар хоёр хүүхэдтэй дөрвөн ам бүлтэй айл хэдэн төгрөг зарцуулах бол. Өнгөрсөн жил 450 мянган төгрөгийг гурав хоногт зөвхөн хоол хүнс, шатахуунд зарцуулах тооцоо гарч байв. Энэ жил энэ тоо хэд болж хувирахыг сурвалжилснаа уншигч танд хүргэе.

 

ХОРХОГНЫ ХОНЬ 80-220 МЯНГАН ТӨГРӨГ

Сүүлийн жилүүдэд нийслэл хотын зүүн, баруун талд хонь, ямааг туувраар авчирдаг болжээ. Хотын захад ирсэн тууврын хонь наснаасаа хамааран 80-220 мянган төгрөгийн үнэтэй байв. Наадмаар хорхог, боодог хийж идэхгүй өнгөрнө гэж үгүй. Баярын өдөр наашлах тусам хонины үнэ өсдөг хэмээн тууварчид хэлж байлаа. Биднийг очиход худалдан авагчид ховор байв. Энэ талаар Сүхбаатар аймгийн малчин Н.Болд “Энэ зун хонины борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад тааруу байна. Борлуулж буй хонины үнэ бараг өсөөгүй” гэв. Үнэ өсөөгүй ч худалдан авагчгүй шахам байгаа нь өнөөх л эдийн засгийн хямралтай холбоотой гэх нь бий. Гэвч энэ нь яах ч аргагүй бодит үнэн.

 

ХҮНСЭНДЭЭ 415 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ НЬ

Хорхогны хонинд хэдэн төгрөг зарцуулах нь тодорхой болов. Дөрвөн ам бүлтэй айл гурав хоног баярлахад 415 мянган төгрөг зарцуулах тооцоо гарч байгаа юм. Тиймээс үүнийг баталгаажуулахаар “Хүчит Шонхор” худалдааны төвийг зорилоо. Тэнд хөл хөдөлгөөн бага байв. Тус төвийн махны худалдагч Б.Доржсүрэн “Баяр наадам дөхөж байгаа болохоор худалдан авагч гайгүй байна. Өдөрт 30 гаруй гулууз мах зарж байна” гэв. Дундаж гулууз 23 кг байдаг бөгөөд 130 мянган төгрөг болдог аж. Энэ нь хүмүүст амьд хонь эсвэл жижиглэнгийн мах худалдаж авснаас хямд тусдаг байна. Монголчууд шинэ хонины шөл уух нь ядаргаа тайлдаг гэлцдэг. Тиймээс ч амьд хонь худалдаж авахыг чухалчилдаг байна. Чингэлтэй дүүргийн иргэн Х.Ариунзаяа “Наадмынхаа хүнсийг цуглуулахаар гарч ирсэн. Гэтэл юмны үнэ бодож байснаас өндөр байна. Жишээ нь, өндөг л гэхэд өмнөх долоо хоногт байсан үнээс 30 төгрөг, хиам 200-300 төгрөгөөр нэмэгдчихсэн байх юм” гэлээ. Харин тус захын худалдаачдын хэлж буйгаар өмнөх жилүүдтэй харьцуулахад хүмүүсийн худалдан авалт эрс муу байгаа гэнэ.

 

БАЯРЫН ГАНГАРААНД ДОР ХАЯЖ 256 МЯНГЫГ ЗАРЦУУЛНА

Бид жилд хоёр удаа буюу цагаан сар, улсын их баяр наадмаар үндэсний хувцсаар гангардаг. Хүнсэндээ 415 мянган төгрөг зарцуулсан хүмүүс баярын гангараандаа хэдэн төгрөг төлөх вэ гэх асуулт зайлшгүй гарна. Бидний хэлж заншсанаар “Нарантуул худалдааны төв”-д загвар хийцээсээ хамааран эрэгтэй дээлийг 150-180, эмэгтэйг нь 150-160 мянган төгрөгөөр худалдаалж байв. Харин дээл захиалгаар оёулахад загвар, хийцээсээ хамааран 60-80 мянган төгрөг байдаг ажээ. Тэгвэл өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй хоёр 256 мянган төгрөгөөр дээл оёулах нь тэдний төсвөөс гарч буй хамгийн бага зардал.

 

БАЯРЫН ДАРАА ӨР “ХААЛГА ТОГШИНО”

Ийнхүү гурав хоногт 671 мянган төгрөгөөр бусдын дор оролгүй баяраа тэмдэглэх болж байх юм. Харин энэ нь тухайн айлын сарын орлогын 90 гаруй хувийг зарцуулах тооцоо гарч байна. Өнгөрсөн жилийн 450 мянган төгрөгийн зарлага 33 хувиар өсчээ. Энэ хүн бүрийн ярьж байгаа 30 хувийн инфляц хөрсөнд буусан гэдгийг нотолж буй юм. Манай улсын нийт иргэдийн 650 мянга орчим хүн болон компани банкнаас зээл авсан гэсэн судалгаа бий. Бараг өрх бүр арилжааны банкнаас зээл авсан байгааг дээрх судалгаанаас харж болно. Гэтэл ганцхан баяр тэмдэглэхийн тулд сарын орлогоо бүгдийг зарцуулан цаана нь зээлийн төлбөрийн өртэй хоцрох нь ээ.

 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 43 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 1 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 27 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 27 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин