Бизнесээ ногооруулснаар зардлаа хэмнэнэ

2022-04-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

 

Тогтвортой хөгжил бизнесийн ертөнцөд  чухал асуудал болж байна. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй бизнесийн үйл ажиллагаа өсөн дэвжих боломж үргэлж урд нь байсаар байдаг аж. Бизнесээ илүү тогтвортой ногоон болгоход эхэндээ хэцүү мэт санагдах боловч ийм сорилтыг даван туулахын үнэ цэн өгөөж нь өндөр байдаг. Амжилттай энтрепренер, эзэд манлайлагчид нь асуудлыг боломж болгон хардаг. Мөн ажилтнууд ч компаниа “ногоон” болгоход ихээхэн хувь нэмэр оруулна.  Бизнесүүдийн хувьд үл ажиглагдам боловч өдөр тутамдаа хэрэглэж болох өөрчлөлтүүд нь органик хүнс, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, ухаалаг барилга, томоохон инновац, бүтээн байгуулалтуудтай дүйцэх хөрөнгийг авчирах боломжтой юм.

Монгол Улсын газар нутагтай тэнцэх хэмжээний хогон арал Номхон далайд хөвж байгаа тухай бичиж байна. Хэрэв хуванцар бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэдэг мөн ашигладаг компаниуд үгүйсэн бол ийм арал үүсэхгүй. Бөөнөөр үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэн ашгийн хэмжээг аль болох ихэсгэхийг чухалчлах болсон өнөөгийн бизнес загварын улмаас 2050 он гэхэд хүн төрөлхтөн 27 тэрбум хатуу хог хаягдал үйлдвэрлэх ажээ. Түүнчлэн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хянахад анхаарал хандуулахгүй бол 2050 он гэхэд дэлхийн агаар хоёр хэмээр дулаарч  далай тэнгисийн түвшин нэмэгдэх, цаг уурын аюулт үзэгдэл улам ихсэх эрсдэлтэй гэж “Environmental Sustain- ability” сэтгүүлд онцолжээ. Мөн 100 компани нийт ялгаруулалтын 71 хувийг эзэлж байгаа аж. Тиймээс бизнесүүд асуудлын  бус шийдлийн нэг хэсэг болох цаг иржээ.

Дэлхий даяар автомашинтай хүмүүс өдөр бүр 2.9 тэрбум литр бензинийг түгжрэлд үр ашиггүй шатааж, нэг хүний бүтээмж жилд 710 ам.долларын алдагдал хүлээдэг тооцоо бий. Тэгвэл хүн бүр ногоон хөгжилд хувь нэмэр оруулах нь чухал юм. Ингэхдээ хогоо ангилан ялгадаг, дугуйгааар ажилдаа ирж, очдог хэвшлийг бий болгоход л хангалттай. Компаниуд бизнесээ ногоон болгох алхмыг эхлүүлэх нь чухал.

 

Зардлыг бууруулна- Бизнесээ “ногооруулах” замаар зардлаа хэмнэх боломжтой нь нэгэнт нотлогдсон зүйл. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг ашиглах, хэрэглэж буй материал, хөрөнгөө дахин бүтээлчээр хэрэглэх гэх мэт.

 

Нэр хүнд сайжирна-Ямар ч бизнес нэр хүндээ эрхэмлэдэг нь бичигдээгүй хууль. Хэрэглэгчид өдгөө тогтвортой хөгжлийг давуу тал гэж үздэг болсон учир ногоон үнэ цэн бүтээдэг компаниудаас худалдан авалт хийх, хөрөнгө оруулах сонирхолтой болсон.

 

Өрсөлдөөний давуу талтай болно-Стратегидаа тогтвортой байдлыг суулгаж өгсөн SGP 500 индекст бүртгэлтэй компаниуд нь бусдаасаа илүү орлоготой ажилладаг. Тэд уур амьсгалын өөрчлөлтөд сайн бэлтгэлтэй байгаа нь тодорхой учраас хөрөнгө оруулалтын өгөөж 18 хувиар илүү байдаг аж. Энэ нь 30 том корпарацийн тогтвортой хөжжлийн талаарх санаачилгыг сүүлийн жилүүдэд судалгаанаас харагдсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 81 (6813)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

12 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

12 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17