СЗХ: Виртуал хөрөнгө оруулалт мөнгөө алдах эрсдэлтэй

2022-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Виртуал хөрөнгийн хуультай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэг гаргалаа. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар "виртуал хөрөнгө"-ийг аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ хэмээн тодорхойлсон. Хэдийгээр улс орнууд виртуал хөрөнгийг өөрийн орны эрх зүйн орчинд нийцүүлэн харилцан адилгүй тодорхойлсон ч үүний эрсдэл өндөр, үнийн хэлбэлзэл ихтэй, аливаа биет хөрөнгөөр баталгааждаггүй бөгөөд дэлхий дахинаа шинээр зохицуулалтад орж буй салбар тул хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байдлыг нийтлэг хүлээн зөвшөөрч анхааруулга, мэдэгдлүүдийг гаргаж байна. Тухайлбал,  өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр Европын банкны хяналтын газар, Европын үнэт цаас, зах зээлийн хяналтын газар болон Европын даатгал, хөдөлмөрийн тэтгэврийн газраас криптовалютын эрсдэлийн талаар хамтарсан мэдэгдэл, анхааруулгыг гаргасан байна. Энэхүү анхааруулгад виртуал хөрөнгөнд хөрөнгө оруулах гэж буй этгээдүүд нь оруулсан бүх хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй гэдгээ бүрэн ухамсарлах, олон нийтийн цахим сүлжээгээр явж буй худал, төөрөгдүүлсэн мэдээлэлд автахгүй байх, хурдан хугацаанд өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтуудаас болгоомжлохыг онцолжээ. Мөн Европын холбооны өнөөгийн зохицуулалтын орчны хүрээнд крипто хөрөнгө болон холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж хомс байгааг анхааруулсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч мэдэгдэл, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд зориулан тасралтгүй хүргэсээр байна. Хэдийгээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаж салбарын эрх зүйн орчин бүрэлдсэн ч виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүй. Иймд, иргэд Та бүхэн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийхдээ тухайн хөрөнгийн бодит шинж чанар, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байхын зэрэгцээ холбогдох судалгаа, шинжилгээг хийж, хохирлоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 53 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 53 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17