Жийн-Паскаль Н.Нгану: Үйлдвэрлэгчид зардлаа хэрэглэгч рүү шилжүүлж байна

2022-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Дэлxийн банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцууллаа.  Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану “Хүнс, бараа, бүтээгдэхүүний үнэ инфляцийг хөөрөгдөж буй хамгийн гол хүчин зүйл болж байна. Энэ нь импортын хүнсний барааны үнэтэй холбоотой. Үйлдвэрлэлийн өртөг зардал нэмэгдэж, уул уурхайн бус үйлдвэрлэгчид өртөг зардлаа хэрэглэгч рүү шилжүүлж байна. Үүнийг эцсийн хэрэглэгч буюу ард иргэд нуруундаа үүрч байна. Энэ нь инфляцид нөлөөлсөн томоохон хүчин зүйлсийн нэг.  Төв банкнаас өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бусад улс оронтой харьцуулахад Монгол Улсын бодит хүүгийн түвшин сөрөг байна. Төсвийн бодлогын тухайд нийгмийн халамжийн зардал давамгайлж байсан ч 2021 онд  "Оюу толгой" ХХК-ийн татварын өрийг барагдуулсантай холбоотойгоор төсвийн орлого нэмэгдсэн.Үүний үр дүнд 2021 оны байдлаар төсвийн алдагдал буурсан. Гэхдээ 2022 онд төсвийн алдагдал нэмэгдэж, 2023 оны төгсгөлд гадаад бондын өр төлбөртэй холбоотой төсвийн дарамт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

БНХАУ-ын хил хаалттай одоогийн нөхцөл байдал урсгал тэнцэл, төлбөрийн балансад сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг дагууллаа. Түүнчлэн импортын өртөг, зардал нэмэгдэж, төгрөгийн балансын нөхцөл байдал муудах төлөвтэй байна. Монголбанкны гадаад валютын интервенц оны сүүлийн хагасаас эрчимжсэн. Валютын нөөц буурч, гурван долоо хоногийн импортыг нөхөх нөөцтэй болжээ. Бодит ханш буурсан нь эдийн засгийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Засгийн газрын дэмжлэг банкны зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Үүний зэрэгцээ банкны зохистой харьцаа өөрчлөгдөж байна. Эрсдэлтэй зээлийн нийт зээлд эзлэх харьцаа буурч байна” гэв.

Дэлхийн банкнаас Монголбанкинд:

-Монголбанк инфляцийг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч ажиллах,

-Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх,

-Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих,

-Гадаад секторын нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах,

-Цаашид хийх реформын хүрээнд худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлд таатай нөхцөл бүрдүүлж, дотоодын бизнесийг хөгжүүлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17