С.Баяржаргал: Уламжлалт үйлчилгээг шинэ трэнд аялалд хөрвүүлж байна

2022-04-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

"Аялал жуулчлал-Бизнес хэлцэл" 2022-ын үеэр  “Ашихай”аялал жуулчлалын компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал С.Баяржаргалыг "Бизнес, хөгжил" буландаа урьж ярилцлаа.

 

- Аялал жуулчлалын компаниуд цар тахалтай байсан хоёр жилийн хугацаанд хүнд байдалд байлаа. Энэ жилээс дотоод, гадаадын жуулчдаа хүлээн  авч эхлэхтэй зэрэгцэж  уулзалт, хэлцэл болж байна. Уулзалт хэр үр дүнтэй болов?

-Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч жуулчны үйлчилгээний байгууллага, тур операторуудын B2B уулзалт хэлцэл амжилттай боллоо. Дэлхий нийтэд  цар тахал нүүрлэсэнтэй холбогдож аялал жуулчлалын салбарын бизнес нэг ёсондоо шинэ бизнес эхлүүлэх хэмжээнд хүртлээ хүнд байдалд орлоо. Уулзалдаагүй удсан компанийнхан бүгд нэг дор цугларч арга, туршлагаа хуваалцаж нэлээдгүй хэлцэл, гэрээ хийлээ. Түүнчлэн цаашид аялал жуулчлал ганц нэгээрээ амжилт олохгүй гэдгийг  COVID-ын дараах нөхцөл байдал бидэнд ойлгуулж байна. Одоогоор учиргүй их жуулчид орж ирээд сандралдаад байх зүйлгүй ч дотоодын аялагчдаа хэрхэн хүлээж авах тухай туршлагаа солилцож байна. Өнгөрсөн хугацаанд хаагдсан жуулчны бааз байхад шинээр бүтээн байгуулалт хийж өргөжсөн нь ч байна. Манай компанийн хувьд цар тахалтай үед тэг зогсолт хийгээгүй дотоодын жуулчдаа хүлээн авах байдлаар хөрвөж ажиллаж чадсан. Нэг үгээр хэлбэл, нөхцөл байдалд тохируулан хөрвөж ажиллаж чадсан. Энэ удаагийн уулзалт цагаа олсон, үр дүнтэй чухал арга хэмжээ болсон. Засгийн газар, БОЯ, МАЖХ бүгд нягт уялдаж ажилласны үр дүнд бодлогын тулгамдсан олон асуудлыг нааштай шийдвэрлээд байна.

-"Ашихай" компани хэдэн онд байгуулагдсан юм. Цар тахалтай үед уламжлалт аялал жуулчлалаас шинэ трэнд аялалд үйлчилгээгээ хөрвүүлж ажиллаж байгаа туршлагаа хуваалцана уу?

-Манай компани 2004 онд байгуулагдсан. Европ болон Германаас дагнаж  дугуйн  групп аялал зохион байгуулдаг байгаад  2019 оноос энэ аялал нэлээд багассан. Тэгээд сүүлийн жилүүдэд баазын аялал жуулчлалд түлхүү анхаарч ирсэн. Ер нь зөвхөн аялал жуулчлалын салбар биш бусад салбар ч ялгаагүй нөхцөл байдлаа мэдрэх нь чухал юм. Бид олон жил энэ салбарт ажилласан туршлага давуу талаа ашиглаж цаг үеэ мэдэрч дотоодын  жуулчдаа хүлээн авч байсан нь хүнд үеийг давахад түлхэц болсон. Гэхдээ цар тахлын эхэн үедээ манай улс нэлээд хатуу бодлого барьсан нь бас хүндээр туссан. Аажмаар агаар салхинд гарах нь вирусын эсрэг сайн эм гэж ЭМЯ-наас чиглэл өгсөн нь  жуулчны баазууд хүнээ хүлээн авах боломжтой болсон. Гэвч Засгийн газар зарим үед  хувийн хэвшлийн нөхцөл байдлыг мэдэрсэн шийдвэр гаргахгүй удаашралтай байсныг хэлэх нь зүйтэй байх. Гэтэл Японы Засгийн газар хувийн хэвшлийн уялдаа холбоо маш сайн юм билээ. Би тэр үед Япон улсад сурч байсан. Жишээлбэл, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх төдийд ард түмэндээ урьдчилж мэдэгдэж байсан. Бүх зүйл нь тодорхой. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого нь цар тахал, гамшгийн  үед  хэрхэн ажиллах вэ гэсэн нэгдсэн систем, бодлого, арга тактиктай.  Япон метроны аялалын нэгдсэн систем, маршруттай улс. Хаашаа ч гарах гарцгүй болсон үед бүс, бүсээр нь аяллын маршрутаа  хямдруулж  байсан. Хүмүүс тухайн бүсдээ хаашаа ч аялсан хямдралтай үнээр үйлчлүүлж байх жишээтэй. Зочид буудлуудын үнийг 30-70 хувиар хямдруулсан. Бүх үйлчилгээг зогсоохгүйгээр хямдруулах, ажиллах хугацааг нь ээлж дараалалтайгаар зохицуулж байсан. Японы ард түмэн ямар ч завгүй хөдөлмөрлөдөг улс. Ажлаас нь долоо хоногийн хугацаатай цалинтай чөлөө өгөх зэргээр иргэн, төрийн алба, хувийн хэвшил, албан байгууллага бүгд нягт уялдаатай ажилладаг тогтолцоотой. Эндээс надад төрсөн бодол гэвэл манай улс хаа хаанаа яг ийм иргэн, төр, хувийн хэвшлийн цаг үеэ мэдэрсэн нягт уялдаа холбоотой байх л чухал санагдсан.

-Аялалын чиглэл өөрчлөгдөж тодорхой чиглэлд богино хугацаанд задгай байгальд амрах сонирхол их байх нь ажиглагдаж байна. Тэгэхээр энэ чиглэлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хандуулах бодлого компаниудын төлөвлөгөөнд байгаа байх?

-Энэ жилийн тухайд аялал жуулчлалын компаниуд дотоодын жуулчдаа хүлээн авахаар бэлтгэлээ хангаж байгаа нь илт. Дотоодын аялагчид албан байгууллага, найз нөхдөөрөө  эсвэл гэр бүлээрээ аялах сонирхолтой байдаг. Энэ онцлогт тохируулж манай компанийн тухайд аялагчдаа уйдаахгүй байх зорилгоор өдөр бүр кемпдээ нэг өвөрмөц үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөгөөндөө тусгаж байна. Тухайлбал, нуурын эрэг дээр хосуудад зориулсан  оройн дарстай хоол, европууд шиг гэр бүлээрээ далайн эрэг дээр чулуун дээр дэвсгэрээ дэвсээд ресторанд бэлтгэсэн хоолоор, хүсвэл  тогоочоор үйлчлүүлж хооллох гэх мэт баазын хашаан дотор гадаа байх үйлчилгээг үзүүлнэ.  Мөн намар ургамлын шим далайд шингэх үеэр усанд орох үйлчилгээг бас судалж байна. Мэдээж олныг хамруулах биш цөөн хүнд зориулах маягаар зохион байгуулна. Мөн уламжлалт завь, морин аялал, сарлаг саах, өглөөд малчин айлд зочлох, гэр бүлийн аялагчдын хүүхдүүдэд зориулсан  мал аж ахуйн ажилтай танилцуулах гэсэн үйлчилгээ хэвээрээ үргэлжилнэ.

-Энэ жил хэчнээн жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Цар тахалгүй  жилүүдэд хэд орчим жуулчин авч байв. Тэр хэмжээндээ хүрэх болов уу?

-Манайх COVID-өөс өмнө 2018 он хүртэл дунджаар 4000 орчим ор хоног буюу 1500-2000 орчим жуулчин хүлээн авч байсан. Энэ хэмжээнд хүргэхээр төлөвлөж байна. Мэдээж гадаадын жуулчдын эзлэх хувь багасна. Шатахууны үнэ өссөнтэй холбогдож үйлчилгээний үнэ бага зэрэг өсөхөөр байгаа.

- Дотоодын аялагчид ихэвчлэн 7-8 дугаар сард аялдаг. Энэ үед жуулчны баазуудын эрэлт хэрэгцээ  их болж улмаар үнээ огцом өсгөдөг. Үүнд аялагчид их бухимддаг. Энэ жилийн тухайд бүр их байх болов уу?

- Аливаа бизнес урт хугацаанд  тогтвортой байхын гол үндэс үйлчилгээний чанар, үнийн тогтвортой бодлого хамгийн чухал. Хэт ашгаа бодоод үнээ өсгөөд байвал тухайн бизнес нэг л өдөр дампуурдаг. Өөрөөр хэлбэл, ашиг олохоос илүүтэй  үйлчилгээгээ хэлбэлзэлгүй тууштай чанартай үзүүлэх  л явдал. Үйлчилгээ нь үйлчилгээ биш болоод хэлбэлзээд эхлэхээрээ сервис, цогц үйлчилгээний мөн чанараа алдчихдаг. Хувь, хүн, байгууллага, төр засаг шат шатандаа хууль дүрэм, стандартаа яг барих хэрэгтэй.

-Жуулчны баазууд том, жижиг гэлтгүй хавар үйл ажиллагаа эхлүүлэх үеэр санхүүжилтийн дутагдалд ордог. Энэ жилийн тухайд Засгийн газраас 10 орчим тэрбум төгрөгийг хөнгөлттэй зээл олгох тухай ярьж байна. Бүгд л энэ зээлд хамрагдах хүсэлтэй байгаа байх?

-Жилийн гурван хувийн хүүтэй энэ зээл батлагдвал манай 100 гаруй жуулчны баазад том дэмжлэг болно. Гагцхүү зээлд хамруулахдаа шалгуур, стандарт, дүрэм журмаа сайн мөрдөх байх л даа. Ялангуяа олон жил тууштай ажиллаж байгаа манайх шиг компаниудад  сонгож олгоосой. Түүнээс биш дөнгөж цар тахлын үеэр байгуулагдсан компаниудад өгчихвөл бас учир дутагдалтай байх. Гэхдээ зайлшгүй хамрагдах ёстой компани бий. Хамгийн гол нь яг зорилтот хэсгээ дэмжиж олгоосой. Мэдээж 21 аймаг 330 суманд хуваана гэвэл нэг сая төгрөг хүрэхгүй мөнгө дэмжлэг болохгүй. Бүс, бүсээр нь аялал жуулчлал илүү хөгжсөн  идэвхтэй аймгуудаа сонгох хэлбэрээр ч юм уу, зөв зохицуулж олгох нь зүйтэй байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 78 (6810)

 

Зорьсон төлөвлөсөн ажилд нь амжилт хүсьё
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 54 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 54 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 54 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 54 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 54 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 54 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 54 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 54 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 54 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 54 мин