Ө.Жамбалсүрэн: Эрсдэлээс сэргийлэх гол арга ёс зүйн сайн дүрэмтэй байх

2022-04-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Скайтел групп”-ийн  Хууль эрх зүйн албаны дарга Ө.Жамбалсүрэнг “Бизнес, хөгжил”  буландаа урьж ярилцсан юм. 

 

-Сүүлийн үед ёс зүйтэй компани, ёс зүйтэй аж ахуйн нэгж, ёс зүйтэй захирал, ёс зүйтэй бизнесийн тухай ярьж олон нийт хүсдэг болсон. Ёс зүйтэй бизнес нь  ирээдүйд  ирэх эрсдэлээс сэргийлэх олон эерэг нөлөөтэйг онцлох болсон.  Ёс зүй бизнест яагаад чухал байдаг бол?

-Бизнес удирдаж буй хүмүүс манлайлагч байх гэдэг үүднээс тэдний хамгийн гол чанар нь ёс зүйтэй байх явдал юм. Ёс зүйтэй хүн олон нийтийн компанийг удирдаж чадна. Хоёрдугаарт, ёс зүйгээр байгууллагын соёлыг төлөвшүүлдэг.  Гуравдугаарт, ёс зүй бизнесийн ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг. Манай улсад энэ талын судалгааг хийдэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Олон улсын судалгаагаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь өсөж буй компаниуд хамгийн өндөр ёс зүйтэй байдаг нь нотлогдсон. Ёс зүй бизнесийн алдагдал, хохирлоос сэргийлж, эрсдэлээс хамгаалдаг. Эрсдэлээс сэргийлэх гол механизм бол ёс зүйн сайн дүрэмтэй байх явдал юм. Манайд бизнесийн ёс зүйн улмаас болж ямар хохирол хүлээж буйг тооцсон зүйл алга. Гэхдээ Монголын компаниуд дотооддоо удирдах ажилтны буруутай үйлдлээс ч юм уу, ямар их хохирол амсаж буйг таашгүй.  Дэлхийн хэмжээний судалгаагаар ёс зүйн үйл ажиллагаанд ажилтнууд хэдийгээр их холбогддог ч гэсэн удирдаж, манлайлж буй хүмүүсийн учруулж буй хохирол түүнээс их байдаг. Тиймээс ёс зүй бизнест чухал болохыг ойлгож, ёс зүйтэй байхыг олон улсад уриалсаар байна. Та нэг алхам урагш алхая гэж байгаа бол хамгийн түрүүнд ёс зүйтэй байх нь чухал байх ийм цаг үе ирээд байна.

-Тухай байгууллага ёс зүйн дагаж мөрдөх кодтой байна гэхээр мэдээж дарга, ажилчин хоёр нэг ижил стандартыг  мөрдөх болох байх л даа?

-Компанийн эзэн, хувьцаа эзэмшигчид өөрийнхөө хөрөнгийг хамгаалж бизнесийнх нь өрсөлдөх чадвар нэмэгдэхэд хамгийн чухал зүйл бол ёс зүйтэй байх явдал. Ямар албан тушаал хашдагаас үл хамаарч бүгд ижил стандарт мөрддөг байх нь тухайн бизнес үйл ажиллагаанд  ямар ч менежментийг нэвтрүүлэхэд дарга, ажилчдын гэсэн ялгаврлал, үл ойлголцол бага үүснэ. Ийм үед менежерийн үүрэг багасаж зардал буурч үйл ажиллагаа нь тодорхой болдог.  Бизнесээ ашигтай, үйлчлүүлэгчид байнгын  сэтгэл ханамжтай байх нь бизнесийн ёс зүйгээр шууд хамаарна.

-Танай байгууллага ёс зүйн дүрмээ өөрсдөө баталсан уу. Мөн  Ёс зүйн хороог яаж байгуулсан бэ. Хараат бус байдлаар ажиллаж чадаж байна уу?

-Ёс зүйн дүрэмтэй байх нь аливаа эрсдэлээс сэргийлж хамгаалдаг гэж дээр дурдсан. Гол нь тэр дүрмийг амьдруулдаг механизм байх ёстой. Жишээ нь, манай группийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлдэг журамтай болсон. Энд юуны өмнө тухайн хуулийг урьдчилан судлаад тэнд байгаа шаардлагыг өөрсдөө тодорхойлоод аливаа зөрчлөөс сэргийлэх арга хэмжээг компанийнхаа бүх газар, алба, хэлтэст хүргүүлдэг. Тэгээд хэрэгжилтийг хангадаг. Ингэж ажиллаж, ийм тогтолцоотой болсноор магадгүй бид 10 жилийн дараа гарах эрсдэлээ өнөөдөр хааж байна гэсэн үг. Жишээлбэл, Улс төрийн намын тухай хууль хувийн хэвшилд хамаарч байна гэж хэлэхээр зарим хүн гайхаж магадгүй. Юу гэвэл тэр хуульд хуулийн этгээд жилдээ 20 сая төгрөгөөс дээшгүй татвар төлөх, өгөх үүрэгтэй байдаг. Үүнийг мэдэхгүйгээс магадгүй аль нэг бизнесмен улс төрийн намын дэргэдэх байгууллагад хандив өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ нь том зөрчилд тооцогдож, хуулиараа тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл үндэслэл болох жишээтэй. Тиймээс компаниуд мэдээллийн ил тод байдал, комплайнсын механизмыг хэрэгжүүлж эхэлснээс дээрх тохиолдол шиг үйлдлээс сэргийлнэ гэсэн үг. Энэ бүх үйл ажиллагаа “Эйпл”, “Макрософт”-оос эхлээд олон улсад томоохон компаниудад хэдийнэ нэвтэрсэн зүйл. Тодруулбал, дэлхийн томоохон компаниуд ёс зүйн зөрчлийн талаар ажилтнуудынхаа дуу хоолойг хэдийнэ сонсдог болсон. Энэ талын илэрхийллийг дэмжин хамгаалдаг, ёс зүйн дуудлагыг хүлээн авдаг болсон. Энэ талын сувгийг хөгжүүлдэг болсон. Ийм сайн туршлагыг хэрэгжүүлж буй компаниуд Монголд бий. Ёс зүйн хороогоо  2017 оноос эхлэн гүйцэтгэх удирдлагаас хараат бус, хөндлөнгийн байхаар журамлан байгуулж, Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг нийт ажилтнаас сонгодог зарчмаар жил бүр бүрдүүлэн ажиллаж байна. Өөрсдөө сонгож, өөрсдөө байгуулан ажиллаж буй учир энэ хорооныхоо үйл ажиллагаа, шийдвэрийг хамт олон, ажилтнууд хүндлэхээс аргагүй хүлээн авч, энэ талын итгэл нь нэмэгддэг. Манайх мөн ёс зүйтэй холбоотой дуудлага хүлээн авдаг тусгай дугаарын утас ажиллуулж байгаа. Энэ утас нь хэн утасдаж буйг нууцалсан. Нэг ёсондоо ёс зүйн зөрчлийн талаар мэдээлж буй буюу “шүгэл үлээгчийг”  хамгаалсан байдлаар хөндлөнгийн хөгжүүлэлт хийсэн суваг байдлаар ажиллаж байгаа. Тиймээс их үр дүнтэй ажиллаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 73 (6805)

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 48 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 48 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 48 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 48 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 48 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 48 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 48 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 48 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 48 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 48 мин