Монголбанк: Хоригт ороогүй арилжааны банкуудаар дамжуулж гадаад төлбөр тооцоо хийж болно

2022-04-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ
Монголбанкнаас валютын зах зээлтэй холбоотой асуудлаар тайлбар өгөхдөө “Европын холбоо болон бусад улс орнууд SWIFT системээс ОХУ-ын томоохон банкуудыг гаргаж, хориг тавьсан нь Монгол Улсын арилжааны банкууд ОХУ-ын банкуудтай төлбөр тооцоо хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа хэдий ч хориг тавигдаагүй арилжааны банкуудаар дамжуулан гадаад төлбөр тооцоог хийж гүйцэтгэж байна. Бусад гадаадын улс орны банкуудтай гадаад гүйлгээ хэвийн хийгдэж байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 32.2 дугаар зүйлд Монголбанк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж заасан байдаг. Банкууд валют арилжаанд хязгааралт тавьж байгаа нь зах зээлд валютын нийлүүлэлт хомс байгаагаас шалтгаалан банкуудын бие даан гаргасан шийдвэр юм. Цаг үеийн нөхцөл байдал тогтворгүй, гадаад зах зээлийн тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Арилжааны банк нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтоодог бөгөөд зарласан валютын ханш, тогтоосон хязгаарлалт нь эдийн засгийн нөхцөл байдал, дотоодын валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шууд хамаардаг. Монголбанк гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гараг бүр зохион байгуулж дуудлага худалдаа болон цахим талбараар дамжуулан дотоодын валютын зах зээлд гадаад валютыг нийлүүлж байна.

 Цар тахлаас шалтгаалан бараа бүтээгдэхүүний импорт бага байсан, нөгөө талдаа экспортын орлого өндөр байсан нь ГВАН-ийг өсгөх, ханшийг тогтвортой байх боломжийг бүрдүүлсэн. 2021 оны хоёрдугаар хагасаас эхлэн гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний тоо хэмжээ буурснаас төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч улмаар төгрөгийн ханш сулрах дарамт өсөөд байна.

Одоогийн нөхцөлд гадаад худалдаа, төлбөр тооцооны хэвийн үеийн нөхцөл байдал алдагдаж, гадаад валютын орлого тасалдаад байгаа тул төв банкнаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал үүсэхээс сэргийлэх зорилгоор гадаад худалдааны төлбөр тооцоонд шаардлагатай гадаад валютыг зах зээлд нийлүүлэхэд анхаарч байна.

 ОХУ-ын рублийн хувьд Монголбанкнаас тухайн өдөр тооцсон ам.долларын ханшийг Ройтерс терминалаас татсан кросс ханшид хуваан тооцож байна. Тиймээс төгрөгийн рубльтэй харьцах албан ханшийн хөдөлгөөн нь дотоодын валютын зах зээл дээрх төгрөг ам.долларын ханшийн хөдөлгөөн болон олон улсын зах зээл дээрх рубль ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс хамаарч байна” гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 37 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 6 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18