Худалдаа эрхлэгчдийг дэмжих "Их хотын хавар-2022" үзэсгэлэн

2022-04-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Ходоодны цай, доргоны тос, хунчир, барагшун зэрэг бүтээгдэхүүн асарт байрлах ширээн дээр өрөөстэй харагдана. Энэ ямар онцлогтой бүтээгдэхүүн бэ, ямар үнэтэй вэ гэсэн яриа сонсогдож, хүмүүсийн хөл хөдөлгөөн их байв. Энэ бол Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааны дүр зураг. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаа энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. Харин өнөөдөр тус үзэсгэлэн худалдаанд  жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулах юм. Энэ долоо хоногийн үзэсгэлэнд 80 гаруй аж ахуйн нэгжийн 1200 орчим бүтээгдэхүүнийг дэлгэн, борлуулж байна. Мөн талбайд 60 асар байрлажээ. Түүнчлэн үзэсгэлэн худалдааны хүрээнд бизнес эрхлэгчдэд зориулан асар болон автомашины зогсоолыг үнэ төлбөргүй болгосон байна.

“Их хотын хавар-2022” үзэсгэлэнг  “Нийслэлийн болон дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвүүд хамтран зохион байгуулжээ. Мөн энэ сарын 12-16-ны хооронд хүнсний чиглэлийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарах аж. Түүнчлэн төрөл бүрийн инновац шингэсэн бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн онцолж байлаа. Худалдаачдын сэтгэгдлийг сонирхлоо.

 

Худалдаа эрхлэгч  Ц.Мөнгөншагай: ЭМЧИЛГЭЭНИЙ 20 ГАРУЙ ТӨРЛИЙН УРГАМАЛ ХУДАЛДААЛЖ БАЙНА

 

-Жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Миний хувьд Монголд үйлдвэрлэсэн эмчилгээний ургамал худалдаалдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй төрлийг авчирсан.Эмийг ургамлуудыг Завхан аймгаас авчирдаг. Ер нь жижиг дунд худалдаа эрхлэгчдийг дэмжсэн  үзэсгэлэнг ойр ойрхон гаргавал сайн байна. Өнөөдрийн хувьд хүмүүсийн худалдан авалт бага байна.

 

Худалдаа эрхлэгч Х.Ганцэцэг: ИРГЭДИЙГ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХИЙГ УРИАЛЪЯ

 

Чацаргана, аньс, мойл, эмийн ургамал, Хөвсгөл, Булган, Архангай аймгийн цагаан идээгээр уг үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Цаг агаар хүйтэн өдрүүдэд хүмүүсийн худалдан авалт бага байсан. Харин өнөөдөр үйлчлүүлж байгаа хүмүүс их байгаад баяртай байна. Цар тахлын үед  худалдаа эрхлэх боломжгүй, хүнд байсан. Бусад иргэд ч гэсэн ялгаагүй санхүүгийн хувьд хямралтай цаг хугацааг туулж байна.Тиймээс бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямд худалдаалж байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж үнэ төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалах боломж олгож байгаад баяртай байна. Мөн иргэдийг үзэсгэлэн худалдаагаар өргөнөөр үйлчлүүлж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг уриалъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 66 (6798)

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

1 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

1 цаг 54 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18