Ногоон технологи  аж үйлдвэрийн сэргэлтийг хурдасгана

2022-03-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР 

Ирэх дөрөвдүгээр сарын 7, 8-нд болох “Монголын эдийн засгийн форум 2022”-ыг угтаж Засгийн газраас  цуврал хэлэлцүүлгийг энэ өдрүүдэд өрнүүлж байна. Өчигдөр “Аж үйлдвэрийн шинэ сэргэлт”  болдлогын хэлэлцүүлэг болсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд  аж үйлдвэрийн салбарт голлох байр суурийг эзлэх Уул уурхайн салбарын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн   талаарх илтгэлийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон тавьж улмаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Уул уурхайн салбарыг Шинэ сэргэлтийн хүрээнд бодлогын гурван  тулгуурт зангидаж хөгжүүлэх тухай онцолж байна.

Хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, аж үйлдвэржилтийг илүү мэргэжлийн чиг баримжаатай уул уурхайг түшиглэн хөгжүүлэхэд урьдчилсан хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийн үеэр гадаадын шууд хөрөнгө оруулалттай томоохон  төслүүдийн нэг болох “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч  “Рио Тинто Монгол” компанийн захирал Х.Амаржаргал уул уурхайн хөгжлийг ногоон хөгжилтэй уялдуулах хэрэгцээ, шаардлага үүссэнийг онцолж байсан юм. Энэ удаа түүнээс зарим зүйлийг тодруулж ярилцсанаа хүргэж байна.

-Уул уурхайн хөгжлийг ногоон хөгжилтэй уялдуулах шаардлагатай гэдгийг онцоллоо. Хэлэлцүүлэгт оролцогчдын анхаарлыг татаж байна. Та дэлгэрүүлж ярина уу?

- Аж үйлдвэрийн сэргэлтийн үндэс, суурь нь уул уурхайн салбар юм. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхдээ ногоон хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх ёстой гэдгээ сайн бодох хэрэгтэй. Түүнчлэн  уул уурхайн салбар, уур амьсгалын өөрчлөлт болон ногоон хөгжилд зайлшгүй хэрэгтэй. Учир нь шинэ техник, технологи хөгжихийн хэрээр уул уурхайгаас гарч буй бүтээгдэхүүн болгон түүнд хамгийн хэрэгцээтэй түүхий эд нь болж байдаг. Тухайлбал, зэс бол технологийн салбарын суурь бүтээгдэхүүн юм. Тиймээс Монгол Улс аж үйлдвэрийн салбараа хөгжүүлье гэвэл уул уурхайн салбартай уяж хөгжүүлэхээс өөр гарцгүй. Түүнчлэн ногоон  хөгжилтэй хэрхэн уялдуулж зохистой харьцааг нь барих вэ гэдэг хамгийн гол шийдвэр байх болов уу. Тэгэхээр зэсийн салбараа эрчимтэй хөгжүүлэх, мөн газрын ховор элемент, мениралын боловсуулах үйлдвэрүүдийг бодлогоор бий болгох шаардлага үүсч байна. Уул уурхайн салбар сүүлийн 10 жилд “Оюу толгой” төслийг эс тооцвол нэлээд уналттай явж байна. Ялангуяа хайгуулын салбарыг 2008 онтой харьцуулах юм бол уналттай байна. Тухайн үед 4000 гаруй лиценз байсан бол одоогийн байдлаар энэ тоо дөрөв дахин буурсан. Үүнээс шалтгаалж  гадаадын шууд хөрөнгө оруулалт  /ГШХО/  буурсан. Ямар чиглэлийн хайгуулыг дэмжих үү гэдгээ бодлогоор тодорхойлж ингэснээр  дараагийн шинэ ордуудаа  нээнэ.  Өнөөдрийн байдлаар зэсийн хайгуулыг түлхүү дэмжих хэрэгтэй. Одоогийн нөхцөлд хамгийн их эрэлттэй  нүүрс, алт, төмрийн ордуудын лиценз их талбайг эзэлж байгаа хэдий ч бид ногоон  хөгжлийг дэмжиж  цаашдын эдийн засгийн шинэ сэргэлтэд нөлөөлөл үзүүлэх уул уурхайн бүтээгдэхүүнийг  зэс гэж харвал хайгуулын  лицензтэй талбайн тоог  нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг үүнд чиглүүлэх  хэрэгтэй. 

-Уул уурхайн салбарт ГШХО чухал үүрэгтэй. Гэтэл манайд гадаадын хөрөнгө оруулалт бага. Буцаж гараад байгаа нь  бодлого тогтворгүй  байгаагаас шалтгаалдаг гэдэг. Тэгэхээр бодлогоо тууштай байлгах шаардлага үүсч байх шиг байна?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэлээн олон хуульд өөрчлөлт оруулахын зэрэгцээ шинэ хууль гаргахаар ярьж байна. Гэхдээ хуулийг шинэчилж, өөрчилж болно. Хамгийн гол нь бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй.  Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхдээ уул уурхайн салбараа түлхүү анхаарах ёстой юу, эсвэл жижиг дунд үйлдвэрлэлийг илүү дэмжих үү, түүнчлэн газар тариалан мал аж ахуйн  салбар нь чухал уу гэдгээ тогтох ёстой. Энэ удаагийн форумын өмнөх хэлэлцүүлгүүд нэлээн өргөн хүрээнд, зохион байгуулалттай болж байна. Тиймээс үндсэн чуулганаас тодорхой шийдэлтэй, үр дүнтэй яриа хэлэлцүүлэг гарах болов уу гэдэгт итгэж байна.

Мөн энэ жилийн онцлог гэвэл Засгийн газрын бодлогын хүрээнд Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг нэлээн сайн хангаж, аль ч салбарт тухайн салбарынхаа оролцогч талын санал бодол, үгийг сонсох байдлаар хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Аж үйлдвэрийн хөгжилд уул уурхай чухал ач холбогдолтой, эдийн засгийн тэргүүлэх үүрэгтэй салбар хэвээр байгаа. Энэ салбарыг цааш авч явахад хайгуулаа сайн хөгжүүлэх үү, эсвэл боловсруулалт дээрээ тулгуурлах юм уу, үүн дээрээ түшиглээд хүнд үйлдвэрээ цааш хэрхэн хөгжүүлэх юм, эсвэл хайгуул-олборлолтын шатанд жижиг, дунд үйлдвэрээ эдийн засгийн кластер хэлбэрээр хөгжүүлэх үү зэргээр бодлогоо зөв тодорхойлох хэрэгцээ шаардлага байна. Үүний дараа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэлээн хэдэн хуулиа шинэчлээд, бодлогын хүрээнд өөрчлөөд явах болов уу гэсэн хүлээлт бий. Хамгийн гол нь эрхзүйгээ өөрчилж шинэчлэхдээ одоогийн мөрдөж буй хуулиудтайгаа уялдаа холбоог нь сайн хангаж өгмөөр байна. Хуулиудын үйлчлэл ойлгомжтой, хүртээмжтэй байх хэрэгтэй. Гол нь хуулиудаа байнга өөрчлөхдөө биш, хөгжлийн алсыг харсан байх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт ч тогтвортой үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй. Бизнесийн салбар, ялангуяа уул уурхайн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт шаардагддаг, урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаг учир бизнесийн, хууль дүрмийн, эрхзүйн тогтвортой, тууштай байдал чухал. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын гол шалгуур үзүүлэлт байдаг.

-Хуулийн шинэчлэлд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Шинэчилсэн  хуулийг батлахдаа  хоорондын уялдаа холбоог сайн хангах ёстой. Одоогийн хууль, дүрэм, журам хоорондоо уялдаагүй, ойлгомжгүй, бүрхэг заалт олон байдаг. Тиймээс энэ боломжийг ашиглаж хууль тогтоомжийг ойлгомжтой, илүү хүртээмжтэй  болгох нь зөв болов уу. Уул уурхайн салбарт Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт, ГШХО тухай  хуулийн төслүүд хэлэлцэх шатандаа явж байна. Ялангуяа уул уурхайн салбар урт хугацаанд  их хөрөнгө оруулалт шаардлагатай учраас бодлого нь алсыг харсан тогтвортой тууштай байснаар илүү үр өгөөжтэй олон хөрөнгө оруулалтыг татах боломжтой болохын зэрэгцээ салбарын хөгжилд илүү түлхэц болох юм. Хөрөнгө оруулалт гэхээр заавал гадаадынх байх албагүй дотоодын хөрөнгө оруулагчдаа хэрхэн дэмжих өөрөө өөрсдийгөө хэрхэн аваад явах хэмжээнд хүрэх  тухай ч яалтчгүй ярих шаардлагатай болж байна. Үүнийгээ дагаад мега төслүүдийг хөгжүүлэх хэрэгцээ үүсч байгаа. Хэрхэн тогтвортой хөгжүүлэх тухайлбал, “Оюу толгой”-н гэрээт компаниудыг чадавхижуулж цаашид  бараа, үйлчилгээг нь экспортод гаргах боломжийн талаар судлах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 61 (6793)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 42 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 42 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 42 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 42 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 42 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 42 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 42 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 42 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 42 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 42 мин