Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар боллоо

2022-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Баян-Өлгий аймагт танилцуулах үеэр Өлгийчүүд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж тус шийдвэрийг гаргалаа.

Мөн Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгон хөгжүүлж Алтай-Таванбогд чиглэлийн авто зам барихаар болов. Түүнчлэн Боомтын сэргэлтийн хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбох болон агаарын замыг шинэчлэх асуудлыг ЗТХ-ын сайд Л.Халтарт даалгав. Эдгээрт шаардлагатай төсөв, хөрөнгийг 2023 оны төсөвт тусгахаар боллоо.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулснаар хүртэх үр өгөөж 500 сая ам.доллар гэсэн тооцоолол гарсан. Асгатын ордыг ашиглалтад оруулснаар Баян-Өлгий аймгийн ДНБ, ажлын байр нэмэгдэх зэргээр орон нутагт хүртэх өгөөж асар их” гэв.

Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагаан нуурын чөлөөт бүсээс хойш 40 орчим км, Улаанбаатар хотоос баруун тийш 1800 км зайд оршдог. Асгатын мөнгөний орд нь нийт 6.4 сая тонн хүдэр, 72.6 мянган тонн зэс, 3.3 мянган тонн висмут, 31.8 мянган тонн сурьма, 2.2 мянган тонн мөнгөнөөс гадна бусад дагалдах холимог металлын нөөцтэй сиратегийн чухал орд юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 24 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 24 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18