Нефть бүтээгдэхүүний үнэ 10-18 хувь нэмэгдэнэ

2022-03-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

2021 оны сүүлч, 2022 он гараад шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл цаашдаа  500-600 төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн УУХҮЯ-ны сайд  мэдээлсэн. Энэ нь оны өмнө хоёр жил төрөөс барьсан шатахууны  үнийг  чөлөөлсөнтэй шууд холбоотой болохыг харуулсаар. Түүнээс биш Орос, Украины дайнтай холбоотойгоор нэмэгдээд байгаа зүйл биш аж. Хэдийгээр дэлхий даяр тээвэр ложистикийн  асуудлаас шалтгаалж байгаа ч Монгол Улсын Засгийн газар  чөлөөт  зах зээлийн зарчмаар зохицуулагдах ёстой зарим бараа бүтээгдэхүүний үнэд хязгаар тогтоож ирсэн нь одоо огцом өсөх нэг шалтгаан болсон.   Тухайлбал, манайх ихэнх нефтийн бүтээгдэхүүнээ “РОСНЕФТЬ”-ээс авдаг. “РОСНЕФТЬ” манайд  өөрийн компанитай учраас бид Монголынх нь аль нэг дансанд доллараар төлбөрөө шилжүүлдэг. Шилжүүлэхдээ Сингапур дахь олон улсын нефтийн үнэлгээгээр хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ сарын дундаж үнээр бүтээгдэхүүнээ авахдаа дараа сарын үнийг тохирдог. Тэгэхээр дэлхийд нефтийн үнэ өссөн энэ үед тонныг нь 800 ам.доллараар авдаг байсан бол 100 орчим ам.доллараар нэмэгдсэн гэсэн үг. Тодруулбал, энэ сарын 8-нд ОХУ болон Украины дайны улмаас газрын тосны үнэ сарын өмнө 90-100 орчим ам.доллар байсан бол баррель нь 120 ам.доллар давсан юм.  Үүнийг дагаад газрын тосноос гадна дэлхийн хэмжээнд үр тариа болон суурь металлууд, шатахууны үнэ эрс өсөөд байна. Гэвч өнгөрөгч Лхагва гарагт буюу энэ сарын 17-нд эргээд  12 хувиар буурсан ч  өчигдрийн байдлаар/03.21/ эргэн өсөж баррель нь 110 ам.доллар болж  хэлбэлзсэн юм.  Арабын Нэгдсэн Эмират улс OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийг гарцаа нэмэгдүүлэхийг шаардсаны дараа газрын тосны үнэ ийнхүү ялимгүй  буураад байв. Ингэснээр одоогоор брент төрлийн газрын тосны үнэ 13 хувиар буурч, 111 ам.доллар боллоо. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 2.3 хувиар өсөж, 111 ам.долларт хэлбэлзэж байна.

Сингапур дахь олон улсын нефтийн үнэлгээгээр хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ сарын дундаж үнээр бүтээгдэхүүнээ авахдаа дараа сарын үнийг тохирдог. Тэгэхээр дэлхийд нефтийн үнэ өссөн энэ үед тонныг нь 800 ам.доллароор авдаг байсан бол 100 орчим ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. 

Нэг  сарын өмнө нэмэгдсэн үнэ манайд сарын дараа нөлөөлөл үзүүлдэг гэдэг. Энэ байдлаар  ирэх дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд нефт бүтээгдэхүүний  үнэ 10-18 хувиар нэмэгдэнэ гэж эдийн засагч хэлж байна. Нефтийн үнэ нэмэгдэхэд дагаад түлш, шатахууны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ бүх бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Нефтийн үнийг ийнхүү чөлөөлсөн нь нэг талаас үнэ өсөх шалтгаан болж буй хэдий ч эерэг тал нь импортлогчид  зардлаа буулгаж өрсөлдөөн бий болно. Өмнө нь монофоль байдал үүсгэж хоорондоо үгсэж шатахууны үнийг өсгөдөг байсныг үүгээр зогсоно гэж үзэж буй. Ямар нэг хэмжээгээр төр үнийг тогтооно гэдэг нь үүний цаана хувилдааныг бий болгодог. Нэгэнт л Монгол Улс чөлөөт эдийн засгийг сонгосон бол үнийг чөлөөтэй байлгах зарчмаар явах нь өрсөлдөөнийг бий болгож улмаар тодорхой хугацаанд өсөөд эргээд буурдаг жамтай. Үнээр өрөлдөх биш зардлаа танаж өрсөлдөх зарчим хүссэн хүсээгүй ирнэ гэж эдийн засагч Д.Жаргалсайхан хэлж байна.

Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд хоол хүнсний зардал 40 хувиар нэмэгдсэн. Нэг вагон ачаанд 35 сая төгрөг багадаа төлж байгаа. Мөн түүхий эд үрэгдэх материал хэд дахин өссөн. Урдаас сэлбэг хэрэгслээ татах гэж хил, гааль сугалаагаар явагдах хэмжээнд хүрч байгаа  зэрэг нь үндэсний үйлдвэрлэгчдийг сөхрүүлэхэд хүргэж байгааг үйлдвэрлэгчид, импортлогчид хэлсээр байна. Ийм үед компаниуд зардлаа танаж үнэ бууруулж ашигтай ажиллах тухай бодох ч боломжгүй байна. Гэхдээ зах зээлийн зарчмаар дэлхийд газрын тосны үнэ өсөхөд дагаад өссөн шигээ буурах үед нь дагаад буурах ёстой ч манайхан нэгэнт өссөн үнийг буулгадаггүй нь харамсалтай. Харин төр үнийг барихаас илүүтэй буурах үед нь импортлогчдыг үнээ буулга гэж шахах хэрэгтэй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 58 (6790)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 27 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 27 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 55 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 55 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18