Цахилгааны үнийг нэмснээр эрчим хүчний салбар бие даан хөгжинө

2022-03-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого хэрэгжих хөрсийг бэлдэх,  хөгжлийг “чөдөрлөж” байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан.  Бодлогын хүрээнд “Монголын эдийн засгийн форум-2022” чуулга уулзалтыг ирэх сарын 7-8-нд зохион байгуулна. Чуулгыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт бүхий урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр болсон. Эхний хэлэлцүүлэг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, судлаачдын төлөөллийг оролцуулан “Эрчим хүчний сэргэлт” сэдвийн хүрээнд өчигдөр боллоо. Мөн 21 аймгийн 500 гаруй салбарын төлөөлөл цахимаар оролцов. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эрчим хүчний салбарт 22 төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Эдгээр төслийн үр дүнд  Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадал 1765 МВТ-аар нэмэгдэнэ гэж тооцсон байна.

 

Н.Тавинбэх: Эрчим хүчийг хязгаарлахаас өөр сонголт үлдээгүй

 

Хамгийн эхэнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Шинэ сэргэлтийн бодлого, Эрчим хүчний хөгжлийн төслүүд” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ үеэрээ  тэрбээр “Монгол Улсын эрчим хүчний салбар ямар ч нөөцгүй ажиллаж байна. Өнөөдөр нийлүүлж буй импортын эрчим хүчний чадал тулсан. Бид шинэ эх үүсвэр барихгүйгээр хэрэглээг нэмэх ямар ч боломжгүй болсон. Одоо ашиглаж буй эрчим хүчний тоноглолын 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Эдгээр тоног төхөөрөмжүүдэд эвдрэл гарвал хэзээ ч зогсоход бэлэн нөхцөлд ажиллаж  байна. Бид 2022-2023 оны өвлийг маш хүнд давна. Одоо хязгаарлалт тавихаас өөр сонголтгүй.  XXI зуунд хязгаарлалтын тухай ярих нь маш бүдүүлэг хэрэг. Гэхдээ өнөөдрийн бодит байдлыг ярих ёстой. Үүнийг нийгэмд шийдвэр гаргах түвшинд удаан хугацаанд яриагүйн улмаас ийм нөхцөл байдал үүсэх шалтгаан болсон гэж бодож байна. Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш том хэмжээний хөрөнгө оруулалт хийгээгүй. Тиймээс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд 22 төсөл хэрэгжүүлнэ.  Тухайлбал, “Тавантолгой” дулааны цахилгаан станцыг (450Мвт) барьснаар Өмнийн говийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Үүнээс гадна ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий хоолойгоос өөрийн хэрэгцээнд хий ашиглаж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Хэрэглэгчийн цахилгаан дулааны эрчим хүчний үнийг 2022 онд 28 хувиар нэмэгдүүлж, өртөгт нийцүүлэн, цаашид 2030 он хүртэл тарифыг тогтмол индексжүүлэхэд улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр дээрх төслүүдийн санхүүжилтэд ашигласан зээл, зээлийн хүүг төлж, эрчим хүчний салбар санхүү, эдийн засгийн хувьд бие даан ажиллах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан” гэв.

 

Хөрөнгө оруулагчдыг татах бодлого хэрэгжүүлнэ

 

Эрчим хүчний салбарт хэрэгжих 22 төслийг санхүүжилт, техник эдийн засгийн үндэслэл, зураг бэлэн байдлыг харгалзан гурван түвшинд хуваажээ. Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Эдгээр том бүтээн байгуулалтуудыг улс дангаараа хийж чадахгүй. Төр, хувийн хэвшил хамтарсан байдлаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ажилласнаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх боломжтой. Энэ хүрээнд Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Энэ хуулийн гол концепц нь урт хугацаанд хөрөнгө оруулагч болон хувийн хэвшилтэй төр хамтран ажиллах, аль аль талдаа боломж олгох, хувийн хэвшилд илүү ашигтай байх талаас төр дэмжих  юм. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд олон улсад зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байхад онцгой анхаарал хандуулна. Санхүүгийн сахилга батыг хангах, саарал жагсаалтад оруулахгүй байх зэрэгт анхаарч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг татах таатай нөхцөл бүрдүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нарыг энэ салбарт татах боломж бий. Иймд энэ чиглэлд тодорхой бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Чойбалсангийн ДЦС болон ДЦС-IV ТӨХК-ийн өргөтгөлийн төслүүд “Хөгжлийн банк”-наас санхүүжилтээ аваад байна. Дулааны цахилгаан станцуудын үнэ тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баривал зээлийн эргэн төлөлтөд асуудал гарахгүй. Цаашид эрчим хүчний салбарынхан нүүрсний станцын тухайд илүү ногоон элемент оруулахад бодлого тодорхойлох нь зүйтэй болов уу. Дэлхий нийтээр хүлэмжийн хийг бууруулах, түүнийг дагаад банк, санхүүгийн байгууллагууд нүүрсний станцуудаас татгалзаж эхэлж байна” гэлээ. Манай улс эрчим хүчний хямралд ороход маш ойрхон байгаа учир шинэ эх үүсвэрүүдийг хурдан хугацаанд барих тэр дундаа усан цахилгаан станцыг барих шаардлагатайг талууд онцолсон юм.

 

“Мон-Илч” компанийн зөвлөх инженер О.Лувсан: Засварыг чанартай хийх нь  цахилгаан станцуудын тогтвортой байдлыг хангахад  чухал

 

-Эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа олон асуудал байгаагийн нэг нь станцуудын хүчин чадал  хүрэлцэхгүй, тоноглол муудаж хуучирсан зэрэг юм. Цахилгаан станцуудын ашиглалтын хугацааг уртасгахын тулд тоног төхөөрөмжийн засварыг тогтоосон хугацаанд цаг алдалгүй бүрэн гүйцэд хийх ёстой. Ингэхдээ хэрэгцээт сэлбэг, эд ангийг дотооддоо үйлдвэрлэх чадалтай хуучны үйлдвэрүүдийг сэргээх нь өртөг бага шаар­дана гэж бодож байна. Эрчим хүчний эх үүсвэр болсон станцуудын засварыг чанартай хийх нь энэ салбарын тогтвортой, чанартай, эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцлийн 70 хувийг бүрдүүлдэг.  Мөн энэ салбарт ажиллагсдын цалинг гурван өөр тарифаар үнэлдэг. Энэ нь  ажиллах хүчний хомсдолд оруулж байна. Үүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой.

 

Эдийн засагч Д.Жаргалсайхан: Эрчим хүчний үнийг чөлөөтэй болгох хэрэгтэй

 

-Цахилгаан болоод шатахууны үнийг нэмчихвэл иргэдийн амьдрал сүйрнэ гэсэн улстөржилтийн үр дүнд бид цахилгаан ч үгүй, шатахуун ч үгүй болох эрсдэлд хүрлээ. Эцэстээ 1990 он шиг шөнөдөө цахилгаанаа хязгаарлахаас өөр сонголт үлдээгүй гэж салбарын сайд нь ярилаа. Энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Эрчим хүчгүйгээр амьдрах боломжгүй учир энэ бол амин чухал асуудал.  Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого” эрчим хүчнээс эхлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчнийг бүх алдагдлыг төсвөөс төлж ирсэн. Гэтэл энэ салбар ямар ч алдагдалгүй, эсрэгээрээ нөөцтэй явж байх ёстой.  Тиймээс эрчим хүчний үнийг чөлөөтэй болгох хэрэгтэй.

 

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Осгонбаатар: Усан станцаа дагуулаад сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх боломжтой

 

-Өнөөдрийн байдлаар улсын нийт эрчим хүчний 18 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.  Цэвэр үйлдвэрлэлээрээ есөн хувийг эзэлж байна.  Эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангах нэг гарц нь усан цахилгаан станц барих юм. Усан станцаа дагуулаад нар, салхины сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх боломжтой. Эрчим хүчний бие даасан хэрэглээгээ хангаж чадаагүйн улмаас өвөл, оройн оргил цагаар импортын эрчим хүчээр хэрэгцээгээ хангаж байна. Үүнийг шийдвэрлэхэд “Шинэ сэргэлтийн бодлого” зайлшгүй хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 58 (6790)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 34 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 34 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 34 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 34 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 34 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 34 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 34 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 34 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 34 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 34 мин