С.САРУУЛ
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 39 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Шинэ батлагдсан тохиолдлын 21 нь нийслэлд, 18 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 1,895 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
хөнгөн 139
хүндэвтэр 352
хүнд 68
нэн хүнд 14 хүн байна.
Эх сурвалж: www.polit.mn