Мод тарьж ургуулсан бол улсын ойн сан худалдаж авах дүрэмтэй

2022-03-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Иргэд тэрбум мод тарих Үндэсний хөдөлгөөн эхлүүллээ гэж зарлахад л өрх бүр хашаагаа дүүртэл мод тарьж байж биелэх байх. Тиймээс хашаагаа ойжуулсан өрх бүрд гарах зардлыг нь тооцож олгох хэрэгтэй. Хашаатай, зуслангийн газартай өрхүүдэд 20 сая төгрөг өгөх тухай яриа хүртэл  олон нийтийн сүлжээгээр хөвөрч байлаа. Тэгвэл таримал ой болтол мод тарьсан аж ахуйн нэгж, иргэн тухай ойгоо ойн санд бүртгүүлж худалдах боломжтой дүрэм байдаг байна.  Тодруулбал, говь цөлийн бүсэд нэг га талбайд хамгийн багадаа 800 мод, харин хээр, хангайн бүсэд  1800-2000 ширхэг мод тарьж ургуулсан бол ой гэж үзэж, Монгол Улсын ойн санд бүртгэж авдаг. Энэ нормативыг шинэчлэлгүй 10-аад жил болж, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд 2020 онд шинэчлэн баталж, нэг га талбайн ойжуулалтын зардлыг 2-5 дахин  өсгөсөн. Энэ өөрчлөлтийн гол концепц нь тарьсан ой модоо дор хаяж 3-5 жилд арчилж ургуулах зардлыг оруулан тооцсонд байгаа юм. Өөрөөр хэлбэл,  мод тариад ургуулсан бол тухайн таримал ойг мөнгөн дүнгээр үнэлэн улсын ойн санд худалдаж авах дүрэм үйлчилж байна гэсэн үг. Ингэснээр мод тарьж ургуулах хүсэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашлаад цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг дэмжих чиглэлд чухал үүрэг гүйцэтгэх дэмжлэг болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний мод тарих өдрийг жилд хоёр удаа ёслон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд мод тарих ажлын ач холбогдлын талаарх хандлага нааштай эргэсэн. Мод тарих нь бидний амьдралын орчин, амьжиргаа, аюулгүй байдалд чухал гэдгийг ухамсарлах болсон. Энэ эерэг өөрчлөлт үүсэхэд гадаад, дотоодын санхүүжилтээр ойн салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн нөлөө, үүрэг чухал байр суурь эзэлдэг гэдэг. Гэвч  ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын мониторинг судалгаанаас үзэхэд Монгол оронд тарьсан моддын 50 хүрэхгүй хувийн амьдралттай байгаа тооцоолол байдаг. Манай улс Бонны сорилтод элсэж, 600 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан. Харин Ойн тухай хуульд жилдээ 10 мянган га талбайг ойжуулна гэж заасан байдаг. Гэтэл ойжуулсан талбайн хэмжээгээр аваад үзэхэд жилдээ 5-6 мянган га талбайг ойжуулж байна гэж Ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүү ярьсан юм.

 

ОХУ-аас, Сибирь орчмоос суулгац  авах нь тохиромжтой

 

Улаанбаатараас Хөвсгөл далай хүртэл 1000 км. Тэгвэл энэ автозамын дагуу 4-5 эгнээ мод тарьлаа гэхэд тэрбум модны ихэнх нь болчих ажээ. Мөн бүх аймаг, гурван хот, 330 сумыг ногоон байгууламжтай болгоно. Ингээд тооцвол 10 жилд нэг тэрбум байтугай хэдэн тэрбум мод тарих шаардлагатай, боломжтой гэж ойн эксперт, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ч.Дугаржав хэлсэн. Харин хамгийн тулгамдсан асуудал нь “Урьд нь их хэмжээний мод тарих ажил өрнөж байгаагүй болохоор үрийн сан одоогоор дутагдалтай байгаа. Ойн аж ахуй хөгжсөн газруудад үрийн аж ахуйнууд бий. Ойн үр, тарьц, суулгац бэлтгэдэг 6-7 анги бий. Эдгээр газар шаардлагатай үр, суулгацыг бэлтгэн, хангаж чадна гэж мэргэжилтний хувьд үзэж байгаа” гэж тэрээр нэмж тодотгосон.  Учир нь, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь 2-3 үе шаттайгаар 10 жил хэрэгжинэ. Жил жилдээ модны үр, тарьц, суулгацаа бэлтгээд явахад ямар ч асуудалгүй хөтөлбөр хэрэгжих боломжтой аж.  Зарим мод нь жил бүр, зарим нь 3-4 жил болж байж үрлэх нь бий. Хөтөлбөр 10 жил хэрэгжих болохоор энэ хугацаанд тэрбумаас ч олныг бэлтгэх, тарих боломжтой.

Эхний 1-2 жилд үр тарихаас эхлээд, боловсон хүчин бэлтгэх зэрэг бэлтгэл ажлаа хангаж гурав дахь жилээс тарих ажлаа эхэлж болох юм байна. Манай ой мод нь Сибирийн их тайгын зүүн өмнөд хэсгийн үргэлжлэл болохоор тэндээс үр, тарьц авчирч ургуулах нь төрөл зүйл, байршлын хувьд тун тохиромжтой.  Тиймээс Тува, Красноярск, Эрхүү, Улаан-Үүдээс үр, суулгац авах боломжтой гэдгийг мэргэжилтэн хэлсэн. Түймэр гарсан, мод нь огтлогдсон, хортон шавьжид идэгдсэн, ойн сан нь доройтсон, ойгүй болж байгаа газруудад мод тарих төлөвлөгөөтэй.  БОАЖЯ-наас ийм төрлийн 600 орчим мянган га газар бий гэсэн судалгааг гаргасан.  Одоогийн мөрдөж байгаа журмаар нэг га-д шилмүүст модны 2500-3000 тарьц тарих нормтой. Ингээд тооцох юм бол ойн сан доройтож буй газарт л гэхэд нэг тэрбум мод тарих бүрэн боломжтой юм байна. Тиймээс нэг тэрбум байтугай 10 тэрбум мод тарих боломж байгааг онцолж байна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 56 (6788)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 49 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 49 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 49 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 49 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 49 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 49 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 49 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 49 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 49 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 49 мин