Х.Ундрам: Гимнастик бол бусад спортын цагаан толгой

2022-03-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Манай улс анхны нэгдсэн дээд лигийн тэмцээнийг өнгөрсөн нэгдүгээр сард амжилттай зохион байгуулсан. Энэ тэмцээний уран сайхны гимнастикийн ганцаарчилсан төрлөөр тэргүүн байр эзэлсэн, гимнастикийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Х.Ундрамыг энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр уран сайхны гимнастикаар 14  дэх жилдээ хичээллэж Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж, улсын долоон удаагийн аварга болсон шилдэг тамирчин юм.

 

-Та хэзээнээс гимнастикаар хичээллэж эхэлсэн бэ?

-Анх хоёрдугаар ангиасаа эхэлж энэ спортоор хичээллэж эхэлсэн. Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор аав энэ спортод хөтөлж оруулсан юм. 14 жилийн өмнөөс өдийг хүртэл тасралтгүй хичээллэж байна.

-Таны хувьд сүүлийн жилүүдэд ямар тэмцээнүүдэд оролцов?

-Би 2014 оноос эхэлж гадаадын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Жил бүр тогтмол Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан ч сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас өнжсөн. Хамгийн сүүлд нэгдүгээр сард болсон нэгдсэн улсын аваргын тэмцээнд оролцсон.

-Цар тахлын улмаас спортын олон тэмцээн, уралдаан хойшлогдсон. Тамирчдад ч энэ хугацаанд бэлтгэл, сургуулилт хийхэд хүндрэлтэй байсан байх. Улсын нэгдсэн холбоодын тэмцээнд оролцоход бэлтгэл хэр байсан бэ?

-Энэ жилийн нэгдсэн улсын аваргын зохион байгуулалт өндөр түвшинд байсан. Манай спортын төрөлд маш олон тамирчин оролцсон. Бид тийм ч сайн бэлтгэлгүй байж байгаад арваннэгдүгээр сараас эхэлж нэгдсэн холбоодын аварга хүртэл бэлтгэл хийсний үндсэн дээр хуучин формдоо орсон. Бэлтгэл дээр хийснээ бүрэн гаргаж чадсан нь түрүүлэхэд голлон нөлөөлсөн. Учир нь энэ хугацаанд тогтмол бэлтгэлтэй байгаагүй. Уг нь заалны бэлтгэл нээж байсан ч буцаад хаагдахаар бэлтгэл тийм сайн болж өгөхгүйд хүрсэн. Хэдий заал хаалттай байсан ч гэртээ цахимаар бэлтгэлээ хийх нь учир дутагдалтай байсан. Бэлтгэлийн хувьд өмнөх формоо барьж чадах нь маш том бэлтгэл болж чадсан гэж харж байгаа. Ер нь ур чадвараа илүү сайжруулах бус нэг түвшиндээ байх нь манай тамирчдын чухал зүйл нь болсон.

-Гимнастикийн спортод орох хүсэлтэй охидын тоо улам нэмэгджээ. Үүний учир юу юм бол?

-Гимнастик бол бүх спортын цагаан толгой болж байдаг. Энэ спортоор хичээллэж байгаа тамирчин ямар ч спортоор хичээллэсэн зөв суурьтай болдог. Гимнастикийн спорт нь биеийг өв тэгш болгодгоороо илүү онцлогтой. Мөн спорт, урлагийн нийлмэл учир энэ спортод орох охидын хүслийг илүү бадрааж өгдөг байх.

-Гимнастикийн тамирчдад бэртэл гэмтэл болон бэрхшээл хэр тохиолддог вэ?

-Уран сайхны гимнастикийн хувьд бага наснаас эхэлж бэлддэг. Уян хатан болохын тулд сунгалт их хийдэг нь хүүхдүүдэд том бэрхшээл болдог. Харин өсвөр насны тамирчдын хувьд шилжилтийн насандаа очдог тул бие махбодын хувьд өөрчлөлт орж, бага насныхаа формыг өсвөр насандаа авч үлдэх нь маш хүндрэлтэй болдог. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд сэтгэл зүйн бэрхшээл их тохиолдоно. Харин бэртэл, гэмтлийн хувьд буруу бэлтгэл хийснээс бэртэл авах тохиолдол гардаг. Хүндийн төв хөлөн дээр буудаг учир  ихэнхдээ хөл, нуруу бэртдэг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

-Энэ жил Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Түүнд амжилттай оролцох зорилгыг тавьсан. Энэ тэмцээнд оролцохын тулд ДАШТ болон ААШТ-д амжилттай оролцох хэрэгтэй. Тиймээс зорилгодоо хүртэл бэлтгэлээ цаашид сайн хийхийг зорьж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 55 (6787)

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 43 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17